Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.30 цагт Монголын Архитектурын ордонд "Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт" зөвлөгөөн болно. Зөвлөгөөний нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын дэд сайд Ё.Отгонбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярсайхан нар оролцоно.
10.00 цагт ЭМХТ дээр "Эмийн гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, түүний ач холбогдол" сургалт болно. Сургалтад Нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгаас эмч, эмзүйч нар оролцоно.
10.00 цагт төрөх эмнэлгүүдийн ачаалал тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийхэн амаржих газруудад ажиллана.
10.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит IX хуралдаан болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд ЭМД-ын даатгалын хөнгөлөлттэй олгож буй эмийн мэдээлэл үзэсгэлэн болно. Өдөрлөгт ирсэн эхний 100 хүнд элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийг үнэгүй урамшуулалтай авах ваучер өгнө.
11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд их зохиолч В.Инжинашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.
12.00 цагт Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгт Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
“MN-Мэдээллийн төв”-д
11.30 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Маргааш эхлэх “Элэг бүтэн монгол” чуулганы талаар “Оном” сан болон тус чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ