Эрдэмтэд: нэг амиар хөнтөрсөн согтууруулах ундаа шигдээс авах эрсдэлийг ихэсгэдэг байна

Нэг дор их хэмжээгээр уусан согтууруулах ундаа зүрхний шигдээс авах эрсдэлийг үлэмжхэн ихэсгэдэг гэсэнгерманы эрдэмтдийн судалгааны дүнг Москвагийн анагаах ухааны нэгдүгээр их сургуулийн профессор, анагаахын шинжлэх ухааны доктор, Москвагийн үнэн алдартны шашинт эмч нарын нийгэмлэгийн дарга Александр Недоступ тайлбарлажээ.
Ингэхдээ хатуулаг ихтэй төдийгүй, хатуулаг багатай согтууруулах ундаа ч мөн ийм аюул дагуулдаг байна. Тодорхой нөхцөлд шар айраг зүрхний булчинд хүндээр тусч болох юм гэж тэр хэлжээ.
“Анагаах ухаанд “шар айрагны зүрх”(beer heart) гэсэн ойлголт байдаг нь зүгээр нэг хэрэг биш.Шар айраг уухад муу тал бас зөндөө бий.Шар айргийг стаканаар биш, томтом аягаар уудагт хамаг учир байгаа юм.Товчоор хэлэхэд, шар айргийг их хэмжээгээр уух нь зүрхний үйл ажиллагааг хүндрүүлдэг бөгөөд энэ нь уг эрхтэн богино хугацаанд элэгддэг гэсэн үг юм” гэж Недоступ дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ