Он гарсаар нийт 82 иргэн архинд хордож нас баржээ

Энэ оны эхний гурван сард Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд архидан согтуурахтай холбоотой 35 мянга гаруй дуудлага мэдээлэл иржээ. Нийт согтуугийн дуудлага мэдээллийн 29 хувь нь гудамж талбай, 50 гаруй хувь нь ахуйн хүрээнээс ирсэн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн судалгаагаар, энэ оны эхний улиралд архины хордлогын улмаас нийт 82 хүн нас барсан дүн гарчээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд, архинд хордож нас барсан иргэдийн тоо өнгөрөгч оны мөн үеийнхээс 32 хувиар өссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ