Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрбээр нийгэмд асуудал үүсгээд буй Зөрчлийн тухай хуульд орсон гүтгэх заалтын талаар байр сууриа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үгэ хэлээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ