77 жил хамт амьдарсан эхнэр, нөхөр нэг өдөр нүд анижээ

77 жил хамт амьдарсан Британийн Кент гүнлэгийн Грейвсенд хотын 96 настай Фрэнк Додд,түүний гэргий 97 настай Жойс нар “Darent Valley Hospital” эмнэлэгт нэг өдөр нас баржээ. Эмнэлгийн ажилтнууд тэдний орыг зэрэгцүүлэн тавьж,тэгээд гар гараасаа барьсан тэд хоёр цагийн зайтайгаархорвоог орхисныг“Кent Knline” сайтад бичсэн байна.
Фрэнк, Жойс хоёр 14 настайдаа танилцжээ.Тэгэхэд Доддмодны үйлдвэрт, харин түүний ирээдүйн эхнэр ньнэг кафенд зөөгчөөр ажиллаж байсан байна.Тэд танилцсанаасаа хойш гурван жилийн дараа гэрлэжээ.Тэд таван хүүхэд, 12 ач, зээ, хоёржичтэй гэнэ.
Сүүлийн үед Фрэнкийн зүрх муудаж эхлэжээ. Тэгээд гэртээ таван долоо хоног байгаад, дараа нь эмнэлэгт хэвтсэн байна. Жойс бас бие нь чилээрхэх хүртэл өдөр бүр нөхрийгөө эргэж байжээ.
Тэд эмнгэлэгт өөр өөр өрөөнд хэвтэж байсан бөгөөд харин нас барахаас нь өмнөхөн эмнэлгийн ажилтнууд тэднийг амьдралынхаа сүүлчийн мөчийг хамтдаа өнгөрүүлэг гэж бодоод,орыг нь зэрэгцүүлэн тавьсан байна.Фрэнк, Жойс хоёр дөрөвдүгээр сарын 8-нд нас барсан ч,олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ тухай сая л мэдээлжээ. Хүүхдүүд нь эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлээд, эцэг, эхийгээ ямагт халуун дотноор дурсах болно гэдгээ ярьсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ