29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлөх захирамж өчигдөр гаргасан. Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш Сарантуяаг томилохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн боловсролын газрынхан 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхантай ажил хүлээлцэхээр очсон ч тэрээр ажлаа өгөхөөс татгалзсан байна.

Мөн “Манай сургуулийн багш нар намайг ажлаас чөлөөлснийг эсэргүүцэж байгаа. Бид өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсаал зохион байгуулна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ