С вирусийн эсрэг эм хөнгөлөлттэй худалдаалж байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр /2017.04.27/ Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлийн холбогдох мэргэжилтэн ажилчид үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна.
11.00 цагаас эхэлсэн уг өдөрлөгт цугласан иргэдийн дийлэнх нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэсэгт дугаарласан байдалтай байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн эсрэг “Ледвир”, “Ледифос”, “Харвони”, “Вирпас”, “Хепсинат ЛП” гэсэн таван төрлийн эмийг дөрвөн компани оруулж ирдэг. Эдгээр эмнүүдийг болон бусад 800 нэр төрлийн эмийг өдөрлөгийн үеэр хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм байна. Хэрэв та элэгний С вирусийн эсрэг эм худалдан авах гэж байгаа бол хөнгөлөлттэй эм олгох эмчийн жор, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатай.
Өдөрлөг өнөөдрийн 16.00 цаг хүртэл үргэлжлэх тул сонирхсон иргэдийг яаравчлахыг зохион байгуулагчид санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ