Хамгийн өргөн сонголтоос хамгийн хямдаар орон сууцтай болох боломж
Орон сууцны үнэ буурч байгаа энэ үед үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь ирээдүйд үр өгөөжөө өгөх хамгийн зөв хөрөнгө оруулалт хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Ялангуяа шинээр гал голомтоо бадраах гэж байгаа, байр, орон сууцаа томсгох, шинэчлэх хүсэлтэй хүмүүс орон сууцны үнэ буурсан энэ таатай үеийг алдаж болохгүй алтан үе юм.
Тэгвэл ийм хэрэгцээ шаардлагатай хүмүүст зориулсан Орон сууцны үзэсгэлэн 4-р сарын 28-30-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Барилгын салбарынхан хуран чуулах тус үзэсгэлэнгийн үеэр та Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлах 35 төслийн 1.500 гаруй орон сууцнаас сонголтоо хийх боломжтой.Нэг үгээр хэлбэл хөлөө чилтэл гадуур явж байр үзэн, эсвэл зар хайж мунгинах шаардлагагүйгээр орчин үеийн загвар хийц бүхий чанар стандартын шаардлагыг хангасан, тав тухтай тохилог орон сууцнаас сонголтоо хийнэ гэсэн үг.
Хамгийн гол нь метр квадратын үнэ зах зээлийн ханшаас тун доогуур буюу 930,000–2,700,000 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа тул та өөрийн боломжиндоо тохируулаад 30-250 хүртэлх м2 талбайтай байрнаас сонголтоо хийх давуу талтай юм.
Эрхэм та 4-р сарын 28-30-ны өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжлэх Орон сууцны үзэсгэлэнд зочлон, хайртай гэр бүлийнхэнтэйгээ он удаан жил жаргалтай амьдрах орон сууцаасонгохыг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ