29-р сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаас нь халах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
Ингээд түүний оронд тус сургуулийн дохионы хэлнийбагш Н.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Энэ дагуу өнөөдөр өглөө ажлаа хүлээлцэхээр очиход Б.Батсайхан ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл нэлээд хэл ам болсоны эцэст Б.Батсайхан дөнгөж сая ажлаа хүлээлгэж өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ