ОУВС төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ манайд тодорхой хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагууУИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголын хуулийг дагаж УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, тэдэндхалтай заалт орсон гэж ОУВС-д зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ.

Тиймээс ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ