“ИУ” болон "Аль-Каида" хоёр нэгдэх санаатай байна

Террорын “Исламын улс” (ИУ) болон “Аль-Каида” бүлэглэлүүд тохиролцож, байгаа зөрчлөө арилган, нэгдэхээр санаархаж байна.Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Валери Семериков ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.Хэрвээ ингэж нэгдвэл, дэлхийд террорын аюул нэмэгдэнэ гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

“Сири, Иракаас амьд гарсан”террористуудАфганистаны нутаг руу зүглэж байгаа бөгөөдэнэ орон “манай байгууллагын гишүүн улсуудын нутаг дэвсгэр рүү түрэмгийлэх түшиц газар” болж мэдэх юм гэжСемериков бас мэдээлжээ.

Ингэхдээ Афганистаны байдал дордож байгаа бөгөөдтеррорист бүлэглэлүүдийн хооронд болж буй мөргөлдөөн, мансууруулах бодис зөөвөрлөдөг зам нь энэ орны нутгааснүүрлэж буй аюул заналын зөвхөн нэгээхэн хэсэг юм гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага нь Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистаныг нэгтгэдэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ