Амазонкийн индианчууд залуу байх шидэт усыг олжээ


Зүрх-судасны системээ маш сайн байлгаж, нас дээр гарсан хойноо эв эрүүл байхын тулд Амазонко мөрнийширэнгэ ойд амьдрах хэрэгтэй болж байна.
Нас явахын хэрээр хүн заавал зүрхний болон бусад элдэв төрлийн өвчинтэй болдог гэсэн эмч нарын уламжлалт төсөөллийг Амазонка мөрний Боливийн нутгаар урсдаг тэр хэсэгт аж төрдөгт симане ястнууд няцаажээ.Тэдан агнаж, загас барьж, газар тариалан эрхлэж, жимс, самартүүх зэргээр насан туршдаа байнгын хөдөлгөөнтэй байдаг байна. Өөхний хувиар амьтны гаралтай протеин нь тэдний өдөр тутмын хоолны ердөө 14%-ийг эзэлдэг аж.
Эрдэмтэд энэ ястны олон зуун хүний биеийн байдлыг судалжээ.Тсимане омгийн 40-өөс 94 хүртэл насны 705 хүнд компьютерын томографийн шинжилгээ хийхэд, тэдний эрүүл мэнд эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна..Тэд цусны даралт их холестерин юмуу сахарын өндөр агууламж гээчийг мэддэггүй, тэдний зүрх гайхалтай сайхан хэмээр цохилж байсан байна.
75-аас дээш насны хүмүүсийн бараг гуравны хоёрынх ньартерийн судас маш сайн байдалтай байж, харин ердөө 8%-иас нь сөрөг өөрчлөлт илэрчээ. Дэлхийн хаана ч титэм судасны хатуурал ийм бага байдгийг эрдэмтэд мэддэггүй байна.
Энд таргалалт гэдгийг мэддэггүй аж. Тсимане ястны эмэгтэйчүүд өөхний омега-З хүчлийн ер бусын өндөр агууламжтай хөхний сүүгээрээ хүүхдээ хооллодог бөгөөд энэнь тархины хөгжилд маш чухал байдаг аж.Эндхийн нэг айл дунджаар есөн хүүхэдтэй байдаг байна.
Тсимане омгийнхон 13 мянга хүнтэй бөгөөд нэлээд тусгаарлагдмал байдалд аж төрдөг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ