Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөнбарив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф онцлон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ