Өмнөд Солонгос гадаадад оршин суугаа сонгогчдоос санал хураалт авч эхэллээ

Өмнөд Солонгос улсын 19 дэхь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 9-нд зохион байгуулагдах ажээ.
Энэ удаагийн сонгуульд гадаадад оршин суугаа Солонгос иргэд урьдын адил оролцох юм байна.
Тус улсын СЕХ-ноос мэдэээлэлсэнээр сонгуульд 42 сая 479 мянга 710-н хүн оролцох эрхтэй ба тэдгээрээс 294 мянга 633-н мянга нь гадаадад оршин суугаа сонгогчид ажээ.
Сонгуулийн хуулийн дагуу 4-р сарын 25-нас эхлэн 30-ны өдрийг дуустал гадаадад оршин суугаа сонгогчдоос санал хураалт авч эхэлсэн ба тэд дэлхийн 116 оронд байрлуулсан санал авах байранд сонгогчид өөрийн биеэр очиж саналаа өгч байгаа ажээ.
Өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Солонгос улсын гадаадад оршин суусан сонгогчид маш идэвхтэй оролцсон ба сонгуулийн ирц71.1% байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ