19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх

Хүн төрөлхтөн фашизмыг ялаад өдгөө 65 жил өнгөрсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны гэмт хэрэг гэхээс илүүтэй хүн төрөлхтөны эсрэг гэмт хэрэг хийсэн олон эмэгтэйчүүд байдаг. Тэдний магнайд хатагтайИльза Кох зүй ёсоор бичигддэг юм. Тэрээр Освенцим болон Равенсфрюкын хорих лагерийн эмэгтэйчүүдийн хэлтэст захирагчаар ажиллаж байсан түүхтэй.

s1ktjp718200279201704280430.jpg

Дөнгөж 19 настай байхдаа хорих лагерийн харгалзагчаар ирж байсан тэрээр удалгүй 30 мянган хүнтэй хорих лагерийн захирагч болсон юм. Ильза Кох нь хоригдлуудыг бие мах бод болон сэтгэл санааны гүн хямралд оруулдгаар алдартай нэгэн байжээ.

2.9849407836121791201704280430.jpg

Ажил гэлтгүй хөдлөх чадваргүй болтлоо туйлдсан хүмүүсийг тэрээр хайр найргүй зодож босохгүй тохиолдол өлсгөлөн нохдод өгч жинхэнэ балмад үйлдэл гаргадаг байсан байна. Мөн түүний өөдөөс нэг л эвгүй харц чулуудсан хүнийг тэрээр уг дугуй шууд буудан хороодог байж. Түүний балмад зэрлэг үйлдэл нь бусад эрэгтэй харгалзагчдыг хүртэл айлгадаг байсан гэдэг. Нэг удаа Ильза Кох гурван хоригдлыг 6 цаг тасралтгүй саваагаар зодож хороосны дараа тэдний арьсаар өрөөндөө гэрлийн бүрхүүл хийж байсан удаатай юм.

50863857189013620201704280430.jpg

Мөн тэрээр хоригдлуудыг олон цагийн турш хөдөлгөөнгүй зогсоож арьс яснаас өөрцгүй болсон хүмүүсийг байнга цохиж өмнө нь хоол тавьж тамладаг байжээ. Ильза Кох нь өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг үнэн голоосоо үзэн яддаг байсан ба тэднийг хамгийн илүү тамлаж зовоодог байсан байна. Хөөрхөн тодотголтой бүсгүйчүүдийг олны өмнө албадан нүцгэлж бусад эмэгтэйчүүдээр зодуулж ихэнх тохиолдолд харгалзагчаар хүнчиндүүлдэг байсан байна.

ilse-koch-portada-704x400362699695201704

Жирэмсэн болсон хоригдлуудыг эмнэлгийн бус аргаар үр хөндүүлж тэднийг яргалж тамлан бэлгийн гаж зуршлаа хангадаг нэгэн байсан аж. Эхийн хэвлийгээс гаргасан амгүй ургийг тэрээр нохойд өгч нулимс туслуулан харах эхийн сэтгэлээр таашаал авдаг байжээ.

ilse-koch-1593237841201704280430.jpg

Дайны дараа Ильза Кохыг Их Британи улсад шүүсэн бөгөөд түүнийг эцсээ хүртэл мэлзсэн гэдэг. Түүнийг дайны гэмт хэрэгт буруутгаж цаазын ял оноосон юм.

072cc029fbeec32bc8cf6454faaf099f30432562

BuchenwaldLampshade999632598201704280430

c53555d71f094e94b64e294b91a92c7496541650

СЭТГЭГДЭЛ БИЧИХ