Эмэгтэйчүүд ядаргаа, өвчнийг эрчүүдээс илүүтэй тэсвэрлэдэг

Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс 20%-иар, тархи нь 12%-иар бага юм.

Эмэгтэйчүүдэд зүрхний өвчин эрчүүдийг бодвол хожуу тусдаг ч,тусч гэмээ нь илүү хүнд хэлбэртэй байдаг байна.

Эрчүүдийг бодвол, эмэгтэйчүүд өлсөх, ядрах, өвчин тусахыг илүү сайн даадаг, учир ньөөхний давхаргад нуугдмал энергийн нөөцтэй байдаг.

Эмэгтэйчүүд биеийн тэсвэр хатуужлаа удаан хадгалдаг.Тэдний их ачаалал даах чадвар арван жил тутамд ердөө 2%-иар, харин эрчүүдийнх 10%-иар буурдаг байна.

Эмэгтэй хүний тархины хагас бөмбөлгүүд эрчүүдийнх шиг төрөлжсөн үйлдэлгүй байдаг. Зүүн, баруун тал нь асуудлыг хамтдаа шийддэг байна.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бага дурламтгай.

Эмэгтэйчүүд жилд 30-аас 64 хүртэл удаа уйлдаг бол, эрчүүд ердөө 6-17 удаа уйлдаг байна.

Эмэгтэй хүн харанхуйд илүү сайн хардаг. Түүний захын хараа хавьгүй сайн хөгжсөн юм.

Эмэгтэй хүн хоногт дунджаар 20 мянган үг хэлдэг, энэ нь эрэгтэй хүнийхээс 3 дахин их юм.

Эмэгтэй өгзөгөө хаялаж явдаг. Энэ нь эмэгтэй хүний аарцагны яс эрчүүдийнхээс өргөн байдагтай холбоотой.

Эмэгтэй хүний сонсгол эрчүүдийнхээс илүү сонор бөгөөдхүртэх мэдрэхүй илүү хөгжсөн байдаг.

Дэлхийн хамгийн баян 20 эмэгтэйн нэгээс бусад ньнөхөр юмуу эцгээсээ хөрөнгө өвлөж үлдсэн байна.

Дэлхийд эмэгтэй хүний IQ-гийн хамгийн өндөр үзүүлэлт нь 196, эрэгтэй хүнийх 230 юм.

АНУ-д эмэгтэйчүүдийн 30% нь нөхрөөсөө илүү цалин авдаг, Германд ийм эмэгтэйчүүд 35%, нийт Европын хэмжээнд 59% байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ