Түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймагтажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэртус аймгуудад түргэн тусламжийн найман автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 автомашины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн. Ирэхсарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ автомашинтай болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ