ОУВС: Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрөө хойшлууллаа

.jpg)
Олон улсын валютын сангийн/ОУВС/ захирлуудын зөвлөл дөрөвдүгээр сарын 28-ны өдөр /Вашингтоны цагаар/ хуралдаж, Монгол Улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Учир нь 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдад таатай бус заалт орсон учраас энэ тогтоолыг эргэж харах талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд энэ тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тиймээс ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Сануулахад, Төсвийн тодотголыг дагаж гарсан Оюутолгой зэрэг хөрөнгө оруулагчдын зарим гүйлгээг Монголын банкаар дамжуулах эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна гэж тогтоолын төслийг баталсан. Харин "Рио Тинто" ХХК энэ тогтоолыг эргэж харах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагыг ОУВС-нд шахалт үзүүлсэн тухай мэдэгдэж байсан. Тиймээс ч энэ асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, тогтоолын төслийг эргэж харах, өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ