Үйлдвэрчний эвлэл маргааш тайван жагсаал зохион байгуулна

mueh

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” буюу маргааш МҮЭХ-ноос тайван жагсаал зохион байгуулах юм байна. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийхдээ “Тайван жагсаал нийслэлээс гадна 21 аймгийн төв талбайд тавдугаар сарын 01-ны 12.00 цагт нэгэн зэрэг эхэлнэ. Жагсаалын үеэр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардана. 2017 оны төсвийн тодотголоор долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос Засгийн газарт зургаан удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ