Дэлхийн эдийн засаг эрүүлжиж байна

2017-2018 онд дэлхийн засгийн өсөлт хурдсахыг Олон улсын валютынсангийн прогнозод хийсэн өөрчлөлт харуулж байна. Гэхдээ энэөсөлтийн жигд бус байдал хэвээр байх бөгөөд харин чанарын шинэ үр дүнд хүргэнэ.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний нийт өсөлт 3,6% байх төлөвтэй байгааг хэвлэлд дурдаж байна. Хөгжингүй орнуудын өсөлт дунджаар хоёр дахин өсөх хэдий ч,энэ бүхэн нь өнгөрсөн жилүүдийн ер бусын сул хөгжлийн дараа яалт ч үгүй хэр тааруухан өсөлт байх болно. Гэхдээ2%-ийн дундаж өсөлт нь 1980 оноос 2007 онд тооцоолсон урт хугацааны 2,9%-ийн дундаж өсөлтөд хүрэхгүй байна.Хөгжиж буй орнууд4,6%-ийн дундаж үзүүлэлт үзүүлж байна. Гэвч энд их ялгаа байгаа бөгөөд Хятадынх 6,4%, Энэтхэгийнх 7,5% байхад,Орос болон Латин Америкийн үзүүлэлт хөгжингүй орнуудынхыг бодвол, тааруухан – ердөө 1,4-1,5% байх ажээ.
Илүү түргэн хөгжил нь статистикийн баймгүй сонин үзэгдэлд хүргэсэн бөгөөд хөгжиж буй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ хөгжингүй орнуудаас илүү гарч, 2018 онд дэлхийн ДНБ-ий 59% нь чухамхүү хөгжиж буй орнуудад ногдож, харин хөгжингүй орнуудынх нь 41 хувь байх болж байна.
Сонин үзэгдэл үүгээр дуусахгүй нь.Хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудаас ангижирч эхлэж байгаа дохиог статистикийн тоо баримтшуудхан өгч байна. Наанадаж, Хятадын хувьд яг тийм байгаа бөгөөд Энэтхэгийн хувьд сайхан угтвар нөхцөл бүрдэж байна.Өсөлтийн хурдац нь 6%-иас 3%болж, хоёр буурсан дэлхийн худалдааны дундаж үзүүлэлт тэргүүлэгч орнуудын өсөлтийн хурдад огт нөлөөлөөгүй юм.Тийнхүү дэлхийн капитализмын дөнгөнөөс ангижрах тухай коммунистуудын мөрөөдөл биелэж эхлэж байх шиг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ