Улсын шалгалтад 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана


Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилгоор Улсын шалгалт авдаг.

Улсын шалгалтад 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.

Шалгалтын хуваарь:

5 дугаар анги

Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 22 өдөр 11 цагт

Математик:2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 11 цагт

Байгаль шинжлэл:2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 12 цагт

9 дүгээр анги

Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 11 цагт

Математик:2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 10 цагт

Байгалийн ухаан:2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 10 цагт

Нийгмийн ухаан: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 10 цагт

12 дугаар анги

Монгол хэл:2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 10 цагт

Математик:2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 10 цагт

Сонгосонагуулгын хичээл:2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 11 цагт

Гадаад хэл:2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 11 цагт

Улсын шалгалт үргэлжлэх хугацаа

5 дугаар ангийн шалгалт бүр 60 минут

9 дүгээр ангийн шалгалт бүр 80 минут

12 дугаар ангийн шалгалт бүр 100 минут

СЭТГЭГДЭЛ БИЧИХ