Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн болон говийн бүсийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-нд Дорнод аймагт ажиллах үеэрээ орон нутгийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалт, ярилцлагад Монголын мэдээ телевиз, Eagle телевиз,Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид оролцлоо.

Уг уулзалт, ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: -Сайн байцгаана уу, үзэгчид ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны биелэлтээ танилцуулахаар Дорнод аймагт ажиллаж байна. Бид энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцах гэж байна. Бидэнтэй хамт Eagle телевиз, зүүн болон говийн бүсийн орон нутгийн телевизийн сэтгүүлч, сурвалжлагч нар ажиллаж байна.

Ингээд эхний асуултыг асууя. Та Дорнод болон бусад аймгаар бодлого үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж явна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллалаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хийж, ярилцах зорилготой явж байна. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийнэ. Дорнод бол манай зүүн бүсийн гол аймаг. Дорнод аймгийн зэргэлдээ орших Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговиос хэвлэлийн төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Сэтгүүлч та бүхнээрээ дамжуулаад тухайн аймгийнхаа ард иргэдэд ажлаа тайлагнах боломж гарч ирж байгаад баяртай байна.

Дорнод аймгийг 1943 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Сая Сүхбаатарын одонгоор шагналаа. Төрийн дээд энэхүү шагналыг Дорнод аймагт гардуулах ажлаар бид ирсэн. Дорнод аймгийн эдийн засаг 2016 онд 9.6 хувиар өссөн. Энд үйлдвэрлэл, үйлчилгээ сайн хөгжиж байна. Дорнод 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө гаргасан. Мөн Дорнод нь манай хоёр хөрштэй хиллэдэг. Хоёр хөршийн эдийн засагтай уялдуулан хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргасан. Энэ аймагт болж буй сайн зүйлийн талаар өчигдөр бид сайтар ярилцсан.

“Дорнод” телевизийн сэтгүүлч Алтанцэцэг: -Дорнодчуудын хувьд өчигдөр баярын өдөр байлаа. Манай аймаг 70 гаруй жилийн дараа Сүхбаатарын одон авлаа. Нийт дорнодчуудын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та сая хэллээ, өчигдрийн уулзалтаар ч ярьсан. Дорнод аймгийн хөгжил сайн, бүтээн байгуулалт их байгаа гэж. Дорнод аймгийн өнөөгийн хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар чухам ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Энэ шагнал бол зөвхөн Дорнод аймгийг шагнаж байгаа юм биш, зүүн бүсийн нийт иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа гэж харж болно. Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан үе үеийн иргэдийг шагнаж байгаа. Дорнод аймаг бол улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан. Халхын голын дайн, Чөлөөлөх дайн гээд яривал зүүн бүсийн аймаг, ялангуяа Дорнод аймаг чухал үүрэгтэй байсан. Энэ ахмад үеийнхний хөдөлбөр зүтгэлийг үнэлж байгаа. Мөн өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна. Энэ нутгаас олон удирдагч төрж гарсан байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын олон удирдагч энэ аймгаас төрсөн байдаг. Энэ үүднээс Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс энд төрсөн.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хөгжил сайн байж хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэх байр суурьтай байгаа. Бүх аймаг дээр өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Дорнод аймаг бизнес хийх орчноор улсдаа хоёрт ордог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин хамгийн сайтай аймгийн тоонд багтдаг. Нэг аймаг сайн байвал тухайн бүс нутагт оршин суух иргэдийн амьдрал улам сайжирна гэсэн үг. Энэ бүхнийг урамшуулж Сүхбаатарын одонгоор шагнасан.

Өмнөговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхцэцэг: -Та хувь хүний хөгжлийн талаар их ярьдаг. Дунд сургуулийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр нь дамжуулан экологийн боловсрол олгох талаар та ямар бодолтой байна. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих талаар ямар бодолтой байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс ард иргэдийнхээ оролцоог урамшуулж, тэдэнтэй зөвлөлдөж асуудлаа шийдэх, цаашид хөгжих замаар урагшилж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өдрөө Төрийн ордон дахь өөрийн өрөөг Иргэний танхим болгох ажлыг хийсэн. Одоо бүх аймаг, сум Иргэний танхимтай болжээ. Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороо Иргэний танхимтай болоод байна.

Манай орон нутгийн удирдлагууд ч адилхан, гаргах гэж буй шийдвэрийн өмнө иргэдээсээ саналыг нь сонсдог ийм сайхан уламжлал тогтсон. Ард иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлын нэг бол мэдээж байгаль орчны асуудал шүү дээ. Монголын цаг агаар хуурай учраас байгаль орчин нь эмзэг байдаг. Манай орны байгалийн баялаг голдуу говийн ус багатай бүс нутагт байдаг. Тэгэхээр энэ бүхнийг бид зөв ашиглаж зохицуулах хэрэгтэй. Бид байгаль орчинтойгоо нягт уялдаатай амьдарч ирсэн. Иймээс бид энэ бүхнийг хөрөнгө оруулагч нартаа ойлгуулан хамтарч ажиллах хэрэгтэй.

Үүний дагуу бид иргэний боловсрол, байгаль орчны боловсрол гэдэг хичээлийг анх санаачилсан. Монголчуудын уламжлал ёс заншил гол төлөв байгальтай холбогдсон байдаг. Байгалиа хэрхэн шүтэх вэ, уул устайгаа хэрхэн харьцах вэ гэх мэт. Энэ хичээлийг бага ангиас эхлээд орж байгаа. Сайн иргэн, сайн хүн болж төлөвшихөд бид хүүхдээ багаас нь сургаж байна. Эхлээд бид хүүхдээ монгол хүн болгоё. Түүхээ мэддэг, эх орноороо, байгалиараа, уламжлал ёс заншлаараа бахархдаг. Тэгээд монгол хүмүүжилтэй болгоё. Дараа нь бусад орны хэл, ёс заншлыг судлаад явах боломжтой. Энэ чиглэлээр нэмж хийх ажлууд бидэнд их бий.

Миний нийт хийсэн ажлыг бараг гуравны нэг хувь нь энэ чиглэлд хийсэн байна. Тухайлбал, Монголын түүх, өв соёл, байгаль орчинтой холбоотой. Удахгүй мод тарих өдөр болох гэж байна. Жилд хоёр удаа мод тарих үндэсний өдрийг зохион байгуулдаг болсон. Манай Дорнод болон говь, тал нутгийн аймгууд энэ ажилд идэвхтэй оролцдог. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад аймагтаа мод тарьдаг болсон. Иргэд маань мөн хашаа хороондоо мод тарих ажилд их анхаардаг болсон. Бидний хүрээлэн буй орчин сайхан байвал бидний сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Энэ ажил цаашид уламжлал, соёл болоод яваасай гэж бодож байна.

Дорноговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхзул: - Зүүн бүсийн сэтгүүлчидтэй уулзаж байгаад баяртай байна. Гадаад харилцааны чиглэлээр та дорвитой ажлууд хийсэн нь миний сонирхлыг татсан. Тухайлбал, АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан, Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын гурван талт хэлэлцээрийг түүхэнд анх удаа зохион байгуулж, эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэхүү ажлууд нь одоо ямар явцтай урагшилж, ямар үр дүнд хүрээд байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс өвөрмөц байршилтай. Дэлхийн хоёр их том гүрний дунд оршдог. Нэг нь хамгийн их газар нутагтай, нөгөө нь хамгийн их хүн амтай. Иймээс Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээтэй байж, том хэмжээнд сэтгэх шаардлагатай. Нөгөө талаас, Монголын гадаад харилцаа бол аюулгүй байдал, хөгжил дэвшил, дэд бүтэцтэй холбоотой асуудал. Энэ салбарт бид сүүлийн жилүүдэд нэлээд санаачилгатай ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Монголын цөмийн зэвсэггүй байх статусыг баталсан. Энэ бол бидний хувьд чухал шийдвэр. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 52 дахь гишүүнээр Монгол элссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Европын орнууд Монголын аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах хариуцлага хүлээж байгаа. Бид үүгээр дамжуулаад өөрийн тусгаар тогтнол аюугүй байдлаа баталгаажуулж байгаа. Ингээд яриад байвал олон зүйлийг ярина.

Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны салбарт гаргасан амжилт бол олон жилийн турш явуулж ирсэн бидний бодлого, хамтын ажиллагааны үр дүн юм. Сая эдийн засгийн коридорын талаар асуусан. Энэ их чухал асуудал.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд анх удаа уулзаж, энэ уулзалтыг тогтмол болгох талаар тохирсон. Гурван улсад хамаатай, ялангуяа Монголд хамгийн ихээр хамаатай асуудал олон байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, хил, гааль гээд чухал асуудал байна. Жишээ нь, хил дээр Монголын хилээр шалгуулсан тээврийн хэрэгслийг Хятадын хилээр шалгахгүй өнгөрөөх ч юм уу. Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчлөх асуудал байна. ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчдог болсон. Энэ мэт иргэдэд тустай арга хэмжээ олныг авсан.

Хамгийн сүүлчийн гурван талт уулзалтын үеэр бид эдийн засгийн коридор байгуулахаар тохирсон. Монголыг дамжуулаад төмөр зам байгуулъя гэж ярьсан. Төмөр замын сүүлийн үеийн томоохон төслүүд Монголыг тойроод байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ нь Монголыг гадуурхаад байгаа хэрэг биш юм. Аливаа улс орон өөрийн газар нутагт нэг км ч болов зам илүү тавихыг л боддог. Манай хоёр хөрш зүүн хэсгээр төмөр зам тавьдаг нь тэнд оршин суугаа иргэддээ хүрэхийг л бодож байгаа. Нөгөө талаар Монголоор дайруулаад төмөр зам тавих нь бидэнд ч хэрэгтэй, төмөр замын хувьд дөт болох ашигтай юм.

Эдийн засгийн коридорыг дагаад 32 төслийн тухай яригдаж байна. Гурван орон хамтраад хэрэгжүүлэх боломжтой 32 төсөл байна. Эхний ээлжинд судалгааг нь гаргах гээд ажиллаж байгаа. Гурван улсын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг боловсруулж, судлах төвийг Улаанбаатар хотод нээхээр ярилцаж байна. Манай дарга нар гадаадын төлөөлөгчидтэй ажил ярьчихдаг. Гэтэл тэр ажил нь үндэслэл, судалгаагүй байдаг учраас хэрэгждэггүй. Тэгэхээр хоёр хөршийн болоод Монголын төлөөлөгчдийг оролцуулсан судалгааны төв байгуулъя. Тал талынхаа саналыг судалгааны төвөөр дамжуулан авъя гэж байгаа. Судалгааг олон улсын түвшинд хийе гэж ярилцаж байна. Энэ чиглэлээр ирэх жилүүдэд дэвшил гарна гэж бодож байна.

Энэ ажлыг хэрэгжвэл бидэнд сайн талтай. Ялангуяа Дорнод аймгийн хувьд давуу талтай болно. Энэ нутгаар дамжуулаад хоёр хөршийн төмөр замтай холбогдох боломжтой байна. Үүнийг дагаад бизнесийн орчин сайжирч, ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх юм. Хамгийн гол нь энэ бүхний суурийг хэдийнэ тавьсан. Мөн Азийн томоохон авто замын сүлжээг Монголоор дайруулах нь чухал. Баруун талаар Казахстанаар дамжаад, зүүн талаар Монголын хилээс цааш төмөр зам тавьж, бид орхигдох гээд байна. Тэгэхээр бид энэ сүлжээнд нэгдэх хэрэгтэй.

Монгол далайд гарцгүй орон. Бид голдуу Тяньжины боомтоор үйлчлүүлдэг. Гэтэл өөр боомт, гарц бидэнд хэрэгтэй. Нөгөө талаас хилийн цаана орших хөрш орны иргэд манай улсад бас зочлох, жуулчлах сонирхолтой байна. Энэ боломжийг олгох хэрэгтэй. Ингэвэл бид хөгжинө, Говийн бүсийн, хязгаар нутгийн иргэдийн аж амьдрал дээшлэх боломжтой болно. Энэ сайн эхлэлийг үргэлжлүүлээд ажил хэрэг болгоно гэж найдаж байна.

Говьсүмбэр аймгийн телевизийн сурвалжлагч Болдбаатар: - Сүүлийн дөрвөн сард бид ярилцлага, хэлэлцүүлэг, сургалтын шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хоёронтаа уулзаж байгаадаа ихэд таатай байна. Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр таны хийсэн ажлын залгамж чанар ямар байгаасай гэж бодож байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Батлан хамгаалах, цэргийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогод иргэд маань дуртай байдаг. Энэ чиглэлээр миний санаачилсан ажлуудын хамгийн дэмжлэг авсан нь “Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Хүүхдээ цэрэгт явуулах сонирхол иргэдэд бий. Цэрэгт татах тоо хязгаар бага байдаг. Тиймээс бүх иргэд маань үр хүүхдээ цэрэгт явуулах боломж бага гэсэн үг. Тэгэхээр оюутнууд маань их, дээд сургуульд сурч байхдаа цэрэгт явах боломжтой болсон. Эхний хоёр сард цэргийн бэлтгэлд явуулан эх орноо хамгаалах гэдэг учир утгыг ойлгуулдаг, дараагийн хоёр сар нь цэргийн анги дээр дадлага хийлгэдэг, сүүлийн хоёр сар нь хилийн ангиудад ажиллуулдаг боллоо. Тэгээд оюутан цэргийн зургаан сарын хугацааг цэргийн алба нэг жил хаасанд тооцдог болсон.

Энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байгаа. Мөн Дорнод аймгийн оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээг цааш нь тэлж, улам олон оюутныг хамруулах хэрэгтэй. Энд мэдээж төсөв хөрөнгө гэх мэт асуудал гарна. Энэ хөтөлбөр бол зөвхөн оюутнуудад цэргийн амьдрал үзүүлж байгаа хэрэг биш. Энэ хөтөлбөр оюутнуудад эх оронч хүмүүжил, бие бялдрын хүмүүжил олгодог. Мөн цаашлаад эр хүн болоод өрх гэрээ толгойлоод явах чадварыг олгодог.

Мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол цэргүүд идэвхтэй оролцож байна. Зөвхөн Дорнод аймгаас гэхэд 500 гаруй цэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Аймаг тус бүрт барилга инженерийн анги байгуулъя гэсэн санаа надад байдаг. Сүүлийн найман жилд бид таван аймагт энэ ангийг байгуулсан. Одоо нэмээд гурван аймагт байгуулъя гэж бодож байна. Энэ ангиар дамжуулаад цэргийн боловсрол, эх оронч хүмүүжил олгож байна.

Москвагийн Улаан талбайд эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргүүд жагссан. Та бүхэн харсан байх. Энэ бол монгол цэргүүд анх удаа Улаан талбайд жагссан тохиолдол байсан. Мөн манай цэргүүд Бээжин дэх Тянь Ань Миний талбайд парадад оролцсон. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү тэр цаг мөчид Зөвлөлт улсын хамгийн ойр дотны түнш Монгол байсан. Тэр үед бид 500 мянган морь бэлэглэж байсан, хувцас хэрэгсэл өгсөн гээд бодохоор одоо бид бахархдаг. Хойд хөршийн өнөөгийн удирдлага үүнд ихэд баярладаг. Өр зээл гэх мэт асуудалд ОХУ өнөөдөр нааштай ханддаг нь манай ахмад үеийнхэн тухайн үед тусалж байсны тус эргэж ирж байгаа юм. Хүний сайн тус тухайн үедээ биш ч гэсэн дараа нь заавал эргэж ирдэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Монголчууд бусдад хүнд үед нь тусалдаг.

Монголчууд 1945 онд өмнөд хөршөө харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд оролцож явсан. Одоо тэр дайн тулаан болсон Жанчхүүгийн даваа гэдэг чинь Монголын газар нутаг биш шүү дээ. Монголын цэргүүд тийм хол газар яваад, амь насаа өргөөд явж байсан. Үүнтэй холбоотой дурсгалуудыг бид сэргээсэн. Тухайн үед монголчуудын байгуулсан гавьяаг өнөөдөр дурсан ярилцдаг болсон.

Батлан хамгаалах, цэргийн чиглэлд бидний эхлүүлсэн эдгээр ажил үргэлжлэн хэрэгжээсэй гэж боддог. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв гэж байна. Монголд одоо ийм сургууль 50-иад бий. Энд сурч байгаа залуусыг давхар цэргийн мэргэжилтэй болгомоор байгаа юм. Хоёр жилээр сурдаг шүү дээ.

Швейцарь гэж төвийг сахисан бодлоготой орон бий. Энд бүх иргэд нь цэрэгт явах үүрэгтэй байдаг. Энэ улсад 30-хан минутын дотор 200 мянган цэрэг татах боломжтой байдаг. Цэргээс халагдахад нь буу, хувцсыг нь өгөөд халдаг. Хэрэгтэй үед хувцсаа өмсөөд, буугаа үүрээд, дугуйгаа унаад гараад ирдэг. Манайхан бол морио унаад гардаг ч юм уу. Дайн тулаан гэхээсээ илүү эх оронч хүмүүжлийг иргэдэд ойлгуулах нь чухал. Энэ бодлогыг иргэд маань их дэмждэг. Энэ чиглэлээр олон чухал хуулийг бид батлуулж чадсан.

Би Ерөнхий сайд байхдаа Онцгой байдлын байгууллагыг байгуулж байсан. Саяхан 13 жилийн дараа очиход үнэхээр өргөжин тэлсэн байсан. Говийн аймгуудад бид онцгой байдлын байгууллагуудыг нэмж байгуулж байна. Дорноговьт гэхэд Баян-Уул суманд онцгой байдлын ангийг нэмж байгуулсан. Эндээс гараад явахад 3-4 цаг явдаг. Тэгвэл тэнд ямар нэг түймэр, халдварт өвчин гарлаа, усанд хүн осолдлоо гэхэд Баян-Уул сумын онцгой байдлын ангиас маш богино хугацаанд очдог болсон. Ядарсан, зовсон, хүнд хэцүү цаг мөчид бэлтгэлтэй бэлэнбайдалтай анги байна гэдэг маш чухал.

Дорнод аймгийн телевизийн сэтгүүлч Дэлгэр: -Манай аймагтай холбоотой хэд хэдэн баярт үйл явдал таны ажилласан энэ сүүлийн найман жилийн хугацаанд болжээ. Албан ёсоор Баатар хот гэсэн зүйл байхгүй ч Чойбалсан хотыг Баатар хот гэдэг. Өчигдөр Дорнод аймаг Сүхбаатарын одонгоо шагнууллаа.

Гол асуултдаа оръё. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жилээс жилд хасагдсаар байхгүй боллоо. Яагаад энэ мөнгийг хасаад байдаг юм бол?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Орон нутгийн хөгжлийн сан бол хамгийн чухал. Орон нутгаас сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хэлэх саналд орон нутгийн хөгжлийн сангийн талаар оруулах нь чухал. Энэ сан Улаанбаатар хотод хүртэл хэрэгтэй. Дүүрэг, хороодод очдог байсан хөрөнгө шүү дээ. Аймгаас жишээ авахад Дорнод аймагт хамгийн дээд тал нь 13 тэрбум төгрөг жилд ирж байлаа шүү дээ. Одоо энэ хөрөнгө багассаар байгаад дөрөвхөн жилийн дотор хоёр тэрбум дээр бууж байна. Орон нутаг руу очих хөрөнгө ингэж багасна гэдэг бол орон нутгийн иргэдийн мөнгө багасна гэсэн үг. Улаанбаатарын иргэд, шийдвэр гаргагчид чухал, орон нутгийн иргэд чухал биш гэж болохгүй. Шийдвэр гаргагчид орон нутгийн санг онцгой анхаарах хэрэгтэй. Үүний дагуу орон нутгийн хөгжлийн санг анх байгуулъя гэж оруулсан юм.Тэгээд хөгжлийн сангийн мөнгийг олгоё гэсэн. Хөгжлийн сангийн мөнгийг ашигт малтмалаас олж буй хөрөнгийн тодорхой хувь, 10 хувь гэж оруулсан юм.

Ашигт малтмалаас олж байгаа орлогын тодорхой хувь буюу 10 хувийн татвар Рояалти гэж байдаг. Тэндээс нөөц ашигласны төлбөр, бусад орлогоос олж байгаа 5 хувийг оруулаад тусад нь сан бий болгоё. Тэр нь улсын төсвөөс шууд авч байгаа биш, тэнд орж ирж байгаа орлогоо эргүүлээд орон нутагтаа өгдөг больё гэсэн санаа л даа. Сүүлийн дөрвөн жилээр авч үзэхэд 600 тэрбум төгрөг болсон, энэ бол маш их мөнгө. 600 тэрбум төгрөг манай 21 аймаг, 400 гаруй сум руу очсон байгаа юм. Та бүхэн харж байгаа байх.

Сүүлийн гурав дөрвөн жил манай сум, аймгийн төвүүд ч адилхан, нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө гэж ярьдаг. Би бүр багийн хуралд очиж сууж байсан. 100 гаруй сая төгрөг нэг баг дээр ирчихсэн. Багийн хурлаа хийгээд хүмүүс маш гоё цуглачихсан. Манай багт мөнгө ирсэн юм байна гээд бүгдээрээ босоод, ийм ийм асуудал байна. Үүнийг ингэж шийдье гээд санал хураагаад, асуудлаа эрэмбэлж байгаад юмаа шийдэцгээж байгаа юм. Худаг гаргая, хадлангийнхаа бэлчээрийг хашъя гэх мэтээр шийддэг.

Орон нутагт яваад очихоор наад захын гэрэлтүүлгийн асуудал байна. Манай сум хогондоо дарагдсан байна, үүнийг нэг зөв шийдье. Хогоо хаядаг цэгтэй болъё. Орон нутагтаа тодорхой газруудад хогийн сав байрлуулъя. Явахаар бөөн цагаан шороо болоод байх юм, энд явган хүний зам бий болгоё. Орой шөнө явахад харанхуй байна, гэрэлтүүлэг хийдэг болъё гээд одоо сумуудад яваад очиход гэрэлтүүлэгтэй болчихсон. Аймгийн төвүүд гэрэлтүүлэгтэй болчихсон, өөр болоод байгаа. Засмал замаа тавьчихсан. Зарим газар цэцэрлэг барьчихсан. Эмнэлгийн засварт төвөөс хөрөнгө оруулалт хийхгүй олон жил боллоо, эмнэлгээ засъя гээд эхэлдэг. Ингээд орон нутгийн өнгө сайжирна. Нэг сумын амьдрал сайхан болоод ирвэл бүх сумын амьдрал, Монголын амьдрал сайхан болоод ирнэ.

Манайхан нэг юмыг ойлгомоор байгаа юм. Бүх сумынхаа өнгийг өөрчлөөд хүмүүс сайхан амьдардаг болоод ирэх юм бол Улаанбаатар руу чихээд байдаг хүмүүс багасна. Сүүлийн гурван жилд Улаанбаатараас 36500 хүн хөдөө орон нутаг руу буцаж нүүсэн. Энэ бол анх удаа Монголд гарч ирж байгаа үзэгдэл. Манай хотынхон, төв суурин газрынхан зун цагаар орон нутаг руугаа, аав ээж дээрээ ирдэг. Нэг бол баяр наадмаар очдог. Баяр наадмаар очсон хүн бүхэн л ярьж байгаа. “Увс, Ховд, Дорнод, Өмнөговь аймгууд ямар сайхан болчихсон юм бэ. Тэнд Улаанбаатараас сайхан амьдарч болж байна шүү дээ. Хашаандаа машин тавьчихсан байна. Ийм бизнес хийж байна. Олж байгаа орлогыг нь сонсохоор их сайхан болчихсон юм байна. Ер нь буцаж очоод тэндээ амьдарвал яасан юм бэ” гэсэн ийм ойлголт бий болж байгаа.

Монгол даяар бид ийм уудам газар нутагтай. Энэ нутагтаа эзэн болоод, Монгол даяар сайхан амьдрахын тулд орон нутагт нь орон нутгийн хөгжлийн санг бий болгоод мөнгө өгөх нь их чухал юм. Би гурван жилийн өмнө үүний өмнөх УИХ-д санаачилж төсөл оруулсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийн түвшингээс бууруулж болохгүй. Үүнийг нэгдүгээрт хуульчилж авъя.

Хоёрдугаарт, Улаанбаатарааас алслагдах тусам арай илүү мөнгө ноогддог хэлбэр рүү оруулъя. Дээр нь хүн амын тоог давхар тооцдог болъё. Ийм томъёоллоор оруулсан. Өмнөх УИХ энэ хуулийг баталж өгөөгүй. Одоо ч мөн адил. Янз бүрийн шалтаг хэлээд буцаагаад байгаа. Манай УИХ-ын гишүүдийн дунд буруу ойлголт байдаг. “Орон нутаг руу мөнгө өгчихөөр буруу зүйлд зарцуулаад алга болгоод байдаг. УИХ-ын гишүүн, төвийн дарга нарт хуваарилахаарзөв зарцуулаад байдаг” гэсэн буруу ойлголттой. Орон нутгийнхан муу зарцуулаад байдаг гэсэн зүйл хэзээ ч байдаггүй. Харин ч орон нутгийн сангаар дамжсан мөнгө бол хамгийн зөв зарцуулагдана.

Зарим нэг дүүрэгт онигоо хүртэл гарч байсан. Сургуульд 00-ийн асуудал шийдэх гэтэл хашааных нь гадна барьчихсан байсан гэж байгаа. Дарга нар бол хаана 00 барих вэ гэдгээ мэдэхгүй улс байгаа юм.

Харин иргэд орон нутагтаа хамгийн зөв шийдлийг олдог. Нэгэнт орон нутагтаа шийдэж байгаа учраас орон нутгаас хүмүүс ажилтай болдог. Зам талбай засах, мод тарих, гэрэлтүүлэг хийхэд, наад зах нь нүх ухахад орон нутгийн залуучууд оролцдог. Хэдэн төгрөг нь орон нутагтаа эргээд, хүмүүстээ орлого болоод ордог. Түүнд орон нутгийн иргэд нь хяналт тавьчихдаг.

Тэнд зарцуулагдаж байгаа 50 сая төгрөгийг хамгийн зөв зүйлд зарж, бүр хамгийн хямдхан худалдан авалт хийж байгаа харагддаг. Хамгийн хямдхан бүтээгдэхүүнээр сум, орон нутгаа тохижуулж байгаа. Тэгэхээр хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байдаг юм. Хотоос сайд, дарга нар ирэхэд, УИХ-ын сонгууль болоход орон нутгийн телевизийхний дандаа санаа зовж асууж байх ёстой нэг зүйл бол энэ байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж авах хэрэгтэй. Манай зарим аймагт 8 тэрбум төгрөг хуваарилж байсан бол одоохоёрхон тэрбум төгрөг болсон байгаа.

“Яагаад ингээд орон нутгийн мөнгө багасчихсан юм бэ? Энэ хуулиа та бүхэн батлаач. Та бүхэн сонгогдохдоо аймгаа сайхан болгоно гэж ярьдаг биз дээ. Ард иргэдийн амьдралыг өөд нь татна гэж ярьдаг. Та нар олон амлалт хэлээд хэрэгггүй. Орон нутгийн хөгжлийн мөнгийг өмнөх оноос нь бууруулахгүй, харин нэмэгдүүлнэ гэж л хэл” гэж дарга нараас шаардах хэрэгтэй.

Сая ярьж байсан. Эхлээд бид зам талбайгаа засчихсан бол дараа нь орон нутагтаа жижиг, дунд үйлдвэртээ зээл болгоод, эргэлтийн хөрөнгө болгоод өгч болно шүү дээ. Иймэрхүү маягаар эргэлтийн хөрөнгөтэй болоод, хүмүүсээ бизнестэй болгоод, дараа дараагийн ажлаа улам өргөжүүлээд улам сайжраад явна.

Улаанбаатарт байранд хүртэл лифтээ сольдог шүү дээ. 20 жилийн өмнө баригдсан байрны тааз, дээвэр муудсан байгаа. Түүнийгээ сольж байгаа. Яг ингээд аваад үзэхээр энэ мөнгө хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө. Тиймээс бид орон нутгийн хөгжлийн санд өгч байгаа мөнгөө цаашаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо энэ хямралаар дамжуулаад, дэндүү их далимдуулаад бууруулчихлаа. Бууруулсан энэ байдлыг одоо зогсоох хэрэгтэй. Одоо бид үүнээс цааш өсгөх тухай ярих хэрэгтэй.

Бас нэг зүйл. Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны хүмүүс харж байгаа байх. Нэг зүйл дээр хүмүүс бүгдээрээ санал нэгддэг. Орон нутагт мөнгө ирнэ гээд манай орон нутгийнхан төлөвлөөд бөөн ажил хийчихдэг. Санхүүжилт нь орж ирдэггүй. Та бүхэн өөрсдийнхөө дарга нартай уулзахад энэ тухай ярьж байгаа. Бид мөнгөө төлөвлөөд хийчихсэн, компаниудыг ажиллуулсан, тэр аж ахуйн нэгжүүд мөнгөө гаргаад юмаа хийчихсэн чинь төсвөөс орж ирэх мөнгөө өгдөггүй. Тэгээд өрөнд орчихдог. Одоо энэ өрөө яах вэ. Ажил хийчихсэн хүмүүс нь биднээс мөнгөө нэхээд байна. Бид нар Сангийн яамаас нэхэхээр өгөхгүй байна гээд орон нутгийн удирдлага ийм байдалд ороод байдаг юм. Наад зах нь төлөвлөсөн мөнгөө гүйцэтгэлээр нь бүрэн олгож байх хэрэгтэй. Энэ зүйл дээр та бүхэн их анхаарч энэ сэдвийг нэг сэдэв болгон авч явбал их чухал байгаа юм.

Сүхбаатар аймгийн ВВС телевизийн сэтгүүлч Нарантунгалаг: -Таны найман жил хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсч байна. Таны хийсэн нэг томоохон ажил бол шүүхийг нээлттэй болгож чадсан явдал. Шүүхийн шинэтгэл, шударга ёсны талаар хийсэн ажлынхаа талаар манай иргэдэд танилцуулна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аймаг бүхэнд шүүхийн байгууллага байгаа. Шүүх гэдэг бол амьдрал дээр тулж очдог хамгийн хүнд бэрх асуудлыг шийддэг байгууллага. Бид Шүүхийг нээлттэй болгоё гэж их ярьсан. Шүүхийг нээлттэй болгоход иргэдийн нээлттэй хяналт ороод ирж байгаа юм. Шүүгчид хаалттай юмны цаана буруу зөрүү янз бүрийн шийдвэр гаргаж болдог. Нээлттэй болоод, хүмүүс хянаад, хэвлэлийнхэн, иргэд хянаад ирэхээр тэд шийдвэрээ илүү зөв гаргахын төлөө явдаг.

Шүүхийн шийдвэрээ ил болго. Шийдвэрээ битгий нуу. Үнэхээр л улсын нууцад хамаарахгүй бол веб сайт дээрээ тавьж бай гээд, ийм шаардлага гаргаад, хуульчлаад өгчихөөр манай шүүгчид өөр болоод явчихдаг. Хуулийн чиглэлээр сурч байгаа оюутан, багш нар, жирийн иргэд, шүүхээр орж хэргээ шийдүүлсэн хүмүүс шүүхийн шийдвэр рүү орж харж, уншиж байна. Тэндээс болохгүй зүйл олох юм бол эргээд заргалдана. Эргээд тэр шүүгчтэй хариуцлага тооцно. Шүүхээр орсон хүмүүс хэлж байгаа. “Шүүх үнэхээр үйлчилгээний байгууллага болчихжээ. Шүүх шударга ажилладаг гэдгийг шүүхээр орж байж, асуудлаа шийдүүлж байж мэдлээ, ойлголоо” гэсэн иргэдийн яриа маш их байдаг юм.

Бид “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэсэн уулзалтыг Улаанбаатарт хийлээ. Эвлэрүүлэн зуучлах гээд сайн хууль гарсан. Манай хүмүүс ярьдаг. Заавал би энэ хүнийг хэрэгт оруулах гээд байгаа юм биш. Бид хоёрт маргалдсан асуудал байгаа. Ойлголцохгүй явсаар байгаад энэ хүрлээ гэдэг. Өмнө нь бол мөнгө төгрөгөө өгсөнгүй гээд хуулиар шийтгэгдээд нэг нь шоронд явдаг. Нэг нь хохироод үлддэг байсан бол одоо хамтарч суугаад шүүхийн шийдвэр гарчихаар тэр нь заавал биелдэг болсон. “За, та тийм мөнгө өгөх ёстой юм байна. Ингэж ойлголцсон юм байна. Монголын хуулиар бол ийм байна. Та үүнийгээ ийм хугацаанд төлчих. Тэгэх юм бол танд шүүхийн ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Ингээд мөнгөө төлчихөөр та сэтгэл хангалуун байна уу” гэдэг. Ингэхэд тэр хоёр хүн эвлэрээд гардаг.

2016 онд 18000 хэрэг эвлэрүүлэн зуучлалаар орж шийдэгджээ. Энэ бол маш том зүйл. Энэ нь эргээд манай иргэдэд өгөөжтэй байна, хүртээмжтэй байна. Энэ их чухал зүйл гэж би үзэж байгаа.

Шүүхэд шүүн таслах ажиллагааг шүүгчид л хийдэг болсон. Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж тусдаа байгуулагдсан. Түүгээр дамжуулж шүүгчдээ сонгодог болсон. Монгол Улсад өнөөдөр 470-аад шүүгч ажиллаж байна. Түүний 150 гаруй нь сүүлийн жилүүдэд солигдлоо. Нэг үгээр хэлбэл, нарийн шалгуур дор, хүний оролцоо хамгийн багаар оролцож, хамгийн сайн цус сэлбэсэн газар бол шүүх байгаа юм. Компьютерээр авдаг шүүхийн шалгалт маш хүнд шалгалт байдаг. Жил бүр шүүгчид шалгалтаар орж байдаг.

Ер нь хамгийн их мэргэжлийн өндөр шаардлага тавьдаг хүмүүс бол шүүгчид болж хувирсан. Бусад иргэдийн цалинг шийддэггүй юм гэхэд наад зах нь шүүгчдээ хүний гар хардаггүй болгоё. Хүнээс утасны нэгж гуйгаад сууж байгаа, хүнээс хүргээд өгөөч гээд сууж байгаа, шүүжбайгаа хүнээсээ унаа, бензин гуйгаад сууж байгаа, айлын тогоо харж байгаа шүүгч асуудлыг хэр зөв шийдэх вэ?

Миний ажилласан хугацаанд хамгийн их өөрчлөлт гарсан, хамгийн том суурь өөрчлөлт гарсан байгууллага бол шүүх салбар. Өмнөх УИХ-аар яриад шийдсэн хууль сая буцсан. Эрүүгийн хууль гэдэг бол бүх л гэмт хэрэгтэй холбоотой хууль. Дээрээс нь зөрчлийн хууль гээд гарсан, энэ их зөв болсон. Өмнө нь зөрчил эрүүгийн хэрэг болоод явчихдаг байсан бол одоо бол ялгадаг болсон. Ер нь хүн эхлээд зөрчил гаргахад тэр үед нь “Зөрчил гаргалаа шүү” гээд анхааруулчих юм бол дараа нь алддаггүй. Эхлээд залуу хүн нэг алдаад, түүгээрээ дамжаад ялд унаад, шорон энээ тэрээ болбол харин ч засрахаасаа илүү эвдрээд эхэлдэг. Энэ хоёр хуулийн дагуу тэр хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр дахиад хоёр тусдаа хууль гарна. 500-600 гаруй зүйл заалттай маш том хуулиуд л даа. Ийм дөрвөн хууль 7 дугаар сарын 1-нээс өмнө гарах ёстой. Энэ УИХ төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Гаргахаас өөр аргагүй. Гаргаад ирэхээр барьдаг хууль нь, барьдаг судар нь, шийддэг хууль нь зөв болоод, манай шүүх үйл ажиллагаа, нийгэм эрүүлжиж, бидний яриад байгаа шударга ёс тогтоход асар ач холбогдолтой. Энэ санаачилгууд гараад, энэ хуулиуд батлагдаж хэрэгжих байх. Энэ чиглэлээр цаашдаа бүр их дэвшил гарна гэж би хувьдаа найдаж байна.

Хэнтий аймгийн “Хэнтий” ТВ-ийн сэтгүүүлч Батжаргал: -Түрүүн та цухасхан ярилаа. Монгол бахархал, Монгол омогшил гэлээ. Энэ тал дээр дэлгүүлж асууя. Манай Монголчууд өвөг дээдсээсээ ахуйгаараа өөрөө үлгэрлэн үр хүүхдээ хүмүүжүүлж авч явдаг мундаг өв соёлтой ард түмэн. Энэ найман жилийн хугацаанд та Монгол хүний үнэ цэнийн тухай, Монгол бахархал, Монгол дархлаа тогтоох тал дээр өөрөө үлгэрлэн яг юуг хийсэн бэ? Ирээдүйд Монголыг удирдах удирдлагууд монгол дархлаатай байх, монгол хүний үнэ цэнийг өсгөх тал дээр ямар зам жимээр явах ёстой вэ? Энэ тал дээр таны санал бодол ямар байдаг вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монголчуудын хувьд их азтай ард түмэн. Ямар ард түмнийг аугаа ард түмэн гэж үнэлдэг вэ гэхээр тэр шалгуурын нэг нь өөрийн гэсэн өвөрмөц соёлтой байх, өөрийн гэсэн зан заншилтай байх гэсэн шалгууртай. Монголчууд үнэхээр өөрийн гэсэн соёлтой. Бичиг үсэгтэй, хэлтэй, хүнтэйгээ, байгальтайгаа харьцдаг бүхэл бүтэн соёлыг бий болгосон. Урлаг соёл, үндэсний дээл хувцас ямар гоё билээ.

Монголчууд дэлхий дээр байлдан дагуулт хийгээд, Их гүрэн байгуулаад явж байхад тэр үед бусад улсын ард иргэд монголчуудыг дууриадаг байсан гэдэг. Хүчийг дуурайна гэж юм байдаг юм. Хүн хүчтэй, өөрөөсөө илүү харагдаж байгаа юмыг дууриадаг. Монгол цэргүүдийн үсний засалтыг дуурайдаг байж. Монголчууд гайхалтай байсан. Чингэс хаан, Хубилай гээд кинонуудыг үзэх юм бол өмсөж буй хувцас, хатад, жанжин, баатар, цэргүүдийнх нь хувцаслалт тухайн бүс нутагтаа одоогоор хэлэх юм бол “тасарчихсан” байсан. Тиймхувцас, соёл байсан. Зөвхөн тэр үед тийм байсан уу гээд аваад үзэхээр бүр Хүннүгийн үед, 2000-3000 жилийн өмнөх малтлагаас олдож байгаа гайхамшигтай олдворуудыг харахаар өнөөгийн уран зураг, өнөөдрийн хийсвэрлэн сэтгэхүйгээс давсан зүйлс олддог. Бугыг дүрсэлж байгаа, амьдралыг дүрсэлж байгаа нь шал өөр, маш гоё байдаг. Тэрцутгамалууд байна, монголчууд одоо яг тэгж цутгаж чадахгүй байгаа шүү дээ. Яг тэр найрлагаар бусад газар ч хийж чадахгүй байгаа. Тийм өндөр түвшинд хүрсэн байсан. Зарим үед харж байхад бид хөгжөөд байна уу, эсвэл тэр үед биднээс ч илүү хөгжилтэй болчихсон байсан уу гэж хүртэл бодогдохоор.

Хүмүүс ингэж боддог. Монголчууд гаднаас сураад байна. Ардчилал гэдэг юм гаднаас орж ирлээ гэдэг. Энэ гаднаас орж ирээгүй, Монголын уламжлал юм. Монголчууд хаанаа сонгодог байсан. Хаанаа цуглаж сонгодог, хүмүүсээ цуглуулж ярилцаж шийдвэрээ гаргадаг байсан. Тэр иргэний оролцоо, Иргэний танхим гэдэг чинь бид уламжлалаа сэргээж байгаа юм.

Монголчууд Их Засаг хууль гэж гаргаж, тэр хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг байсан. Монголчууд байгаль орчинтойгоо сайхан харьцдаг, буруу харьцвал шийтгэдэг байсан. Монголчууд, Монголын төр хүний хувийн өмчийг хүндэтгэдэг байсан. Хүний хувийн малыг хулгайлбал, морийг хулгайлбал ингэж торгоно, шийтгэнэ гээд аль өмнө нь Хүннүгийн үед ч, Их Засаг хуульд ч тэр бүгдийг оруулчихсан байсан. Монголчууд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмждэг байсан. Чөлөөт худалдааг хамгийн их дэмждэг байсан. Торгоны зам гэж ярьдаг. Түүний хамгаалалтыг Монголчууд бий болгосон учраас торгоны зам дагасан олон улсын ард иргэдийн сэтгэлийг татсан гэж байгаа юм. Заавал очоод байлдаж эзлээд байх биш, хүмүүсийн сэтгэлийг тат.

Чингис хааны хэлсэн нэг сайхан үг байна. “Сэтгэлийг нь хураа. Сэтгэлийг нь хураачих юм бол бие нь хаачих юм бэ” гэж. Монголчуудын өнөөдрийн явуулж байгаа бодлого ч мөн адил. Хүмүүс, ард иргэддээ зөв юм өг, зөв ойлголт өг гэдэг бодлого бол бидний өвөг дээдсийн үед хэрэглэж байсан тэр зүйлээ эргэж сэргээгээд, өнөөгийн нөхцөлд нийцүүлж авч явж байгаа зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чиглэлийн бодлогыг хүмүүстээ суулгаж өг. Нэг үгээр хэлбэл, өвчнөөс сэргийлэхэд вакцин хийдэг. Монгол хүн гаднын улс орны соёлын өмнө Монгол соёлоо авч явахын тулд тэр вакциныг үргэлж хийж байх хэрэгтэй.

Монголчууд наадам, цагаан сараа хэчнээн сайхан хийдэг болж байна. Үндсэний эрх чөлөөний хувьсгал гэж Монголд хамгийн чухал үйл явдал болсон юм. Их гүрэн байгуулж явсан манай Монгол гүрэн тарж бутраад, хоорондоо байлдаад, эв нэгдэлгүй болоод, бусдын эрхшээлд, Манжийн эрхшээлд орсон гэж ярьдаг шүү дээ. Эргээд 1911 онд эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон.

Түүний 100 жилийн ой дээр би “Монголчууд аа, олуулаа болъё” гэж үг хэлж байсан. Монголчууд Монголдоо гурван сая, гадагшаа гараад явахаар 7 сая гаруй. Өмнөд хөршид 5 сая гаруй нь амьдарч байна. Сая гаруй хүн хойд хөршид амьдарч байна. Дэлхийгээр тараад 2 сая орчим өөрийгөө Монгол гэж үздэг хүмүүс байна. Тэр хүмүүсийн тодорхой төлөөлөл Монголд ирээд, хамтраад ажиллаад явах юм бол Монгол өөр болно л доо.

Тэднээсээ хамгийн сайн оюун ухаан, хамгийн сайн боломжтой улсыг бид урамшуулж татахын төлөө явах ёстой. Монгол хэл бичиг, Монголын төлөө үнэхээр хайртай байх ёстой. Монгол руу хараад цайныхаа дээжийг өргөдөг хүмүүс маш их байдаг гэж байгаа шүү. Тусгаар тогтносон ийм улс байгаад би үргэлж баярлаж байдаг гэж үр хүүхдэдээ хөгшчүүл нь үргэлж хэлж байдаг. Миний хүү, миний охин Монголд нэг очиж үзээрэй. Бурхан Халдун уулын барааг нь холоос харчихаарай, Чингис хааныхаа хөшөөнд очоод нэг мөргөөрэй гэдэг. Монголыгих гайхдаг гэж байгаа. “Яваад очихоор ямар гоё юм бэ. Хүн бүр Монголоор ярих юм” гэж. Бусад газарт, их гүрэнд байгаа улсууд бол өөр өөрсдийн хэлээр л ярьж байгаа шүү дээ. Эртний соёл нь хадгалагдсан байдаг. Би нэг жишээ хэлэхэд Марко Пологийн бичсэн тэмдэглэл дотор байдаг юм. “Монголчууд маш цэвэр нямбай юм. Гэрийн эзэгтэй босоод данх, шанага бүх юмаа өдөрт гурван удаа зүлгэх юм. Гэрт нь яваад орохоор их цэвэрхэн амьдардаг юм байна” гэж монгол айлд ороод гаднын хүн тийм сэтгэгдэл аваад, түүхэнд бичээд үлдээчихсэн байна. Энэ зүйлээ л бид өөрийнхөө үр хүүхэд, залуучууддаа сургах хэрэгтэй юм.

Би хэлдэг. Ээжүүд охидоо юм оёулж сурга, сайхан хоол хийлгэж сурга. Аавууд хөвгүүддээ өөрийнхөө хамгийн сайн юмыг зааж сурга. Ерөөсөө л ээж аав, гэр бүлээсээ тэр боловсролыг авбал Монголын сайн сайхан эхэлнэ. Энэ дээр бас нэг зүйл хэлэхэд сайн санаачилгаих амархан түгдэг. Сурагч солилцооны хөтөлбөр гэж байгаа. Би Монгол ТВ дээр 9 дүгээр сарын 1-нд очиж хичээл заадаг. Найман жил найман удаа хичээл заасан. Нэг их багш болох гээд байгаадаа ч биш. Тухайн үед гарч ирж байгаа тэр сэдвийг хүүхдүүддээ хүргэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч гарч ирээд багшийг төлөөлөөд ярихад манай багш нар, хүүхдүүд тэр асуудал чухал юм байна гэж ойлгож авдаг. Дорноговьд амьдарч байгаа хүүхэдбаруун аймагт очоод долоо хоноод хүрээд ирэхэд тэр амьдрал, тэр аймгийнхан яаж амьдарч байгаа сонин шүү дээ. Улаанбаатарын хүүхэд хөдөө орон нутагт очоод, хөдөө орон нутгийнхан Улаанбаатарт сар болоод буцна. Тэр хүүхдийн сургуульд сураад, гэрт нь амьдраад, үүгээр телевизийн нэвтрүүлэг хийж байнга явуулдаг. Иймэрхүү зүйлийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоод хийх юм бол их чухал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд асар хүчтэй болж байгаа.

Бас нэг сайн санаачилгыг ард иргэд их дэмжсэн. Архигүй Монгол. Архины асуудал айл бүхэнд шахам л байлаа. Айл бүрт шахам архи дарс уудаг, буруу харилцаатай хүн байдаг байсан. Одоо оюутнууд нийлэхдээ архигүй нийлдэг болсон. Сүүлийн үед харин жаахан нэмэгдэх гээд байна. Тиймээс юмыг яриад орхидог биш, амьдралдаа хэвшүүлэхийн төлөө бүгдээрээ зүтгэдэг байх ёстой. Архигүй аймаг болъё. Манай зарим аймаг, сум санаачлаад, архи уудаг хүмүүс хамтарч клуб байгуулаад, өөрсдөдөө дүрэм зохиогоод, бүгдээрээ архинаас гарч байна. Энэ бол маш сайн үйл явц. Төсвийн мөнгийг архинд зарцуулахаа больё. Хот хүрээнээс дарга нар ирэхэд архиар дайлдагаа, хүлээн авалт хийхээ больё. Цагаан сараа хүртэл архигүй хийдэг болъё. Миний очсон газар архи хэзээ ч харагддаггүй. Үүнийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд дарга сайдууд, Засаг дарга нар нь хэрэгжүүлээд явж байгаа. Хүмүүсээс гарч байгаа санаачилгыг дэмжээд өгөхөд зөв санаачилга өөрөө цаашаа явчихдаг юм байна.

Eagle ТВ-ийн сэтгүүлч А.Уянга: -Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Найман жилийн хугацаанд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж байна. Ер нь дарга нар хийсэн ажлаа тайлагнаад байдаггүй. Таны тайлын дээр ард иргэд сэтгэл хангалуун байна гэж хэлж байсан. Таны хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд ард иргэдэд хамгийн их хүрсэн гол чухал ажил, шийдвэр юу байсан бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Eagle ТВ, Монгол Медиа корпораци бидэнд санал тавьсан. Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар ард иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлье гэсэн. Би хувьдаа энэ бол их зөв санаачилга байна гэж харж байгаа. Миний хувьд ч хийсэн ажлаа ярих,

СЭТГЭГДЭЛ БИЧИХ