МҮЭХ өнөөдөр тайван жагсаал хийнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр тайван жагсаал хийнэ. Тодруулбал, Өнөөдөр 12.00-16.00 цагийн Улаанбаатар болон орон нутагт Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан жагсаал хийх юм. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван байрыг суурийг иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлэх аж.
Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардана.
Хоёрдугаарт, Долоон татварын нэмэгдэл, хүнд дарамтыг анхааруулна. Энэ сарын 28-ны өдөр Олон улсын валютын сангаас /ОУВС/захирлын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тодорхой нөхцлөөр хэрэгжүүлэх энэ асуудлыг эцэслэн шийднэ. Бид урьдчилж ОУВС-гийн Суурин төлөөлөгчийг албан ёсоор хүлээн авч, тодорхой саналуудыг албан ёсоор гардуулж өгсөн. Тэгэхээр цаашид ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гэхдээ бид татварын нэмэгдэл нуруун дээр, аж ахуйн нэгж байгууллагад хүнд дарамт болж байгааг Засгийн газарт илэрхийлнэ. Огт хүлээн авах боломжгүй, иргэд, аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, улс орны эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлыг сэргээхээс илүүтэй доройтуулах татварын нэмэгдлүүд байгаа. Ийм учраас татварын нэмэгдэл, хүнд дарамтыг бид Төр, Засгийн газарт илэрхийлнэ.
Гуравдугаарт, Сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. 2016 оны сонгуулийн үеэр хийж байсан амлалтаа биелүүлэх ёстой. Мөн УИХ-аас батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Сонгууль дуусах үед шаардах биш дөрвөн жилийн турш шаардах болно. Иргэдийн цалин орлогийг нэмэгдүүлнэ, татварыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг амлалтуудыг шаардаж, хариулт авах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ