“Говийн чоно-2017” эхэллээ
Гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Дадлага сургуулийг эхлэхээс өмнө Өмнөговь аймгийн “Онцгой комисс”, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчдад “Гамшгийн менежмент”, “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулсан бөгөөд 440 гаруй албан хаагч хамрагджээ.
“Говийн чоно” тавдугаар сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ