Умард Солонгосын элитүүд Ким Чен Унд итгэхгүй байна


Америкийн стратегийн судалгааны “Rand” төвийн судалгаанаас үзвэл, дарангуйлагч Ким Чен Ун сулхан удирдагчгэдэгт Умард Солонгосын элит бүлгийнхэн улам бүр итгэлтэй байна. Ингэхдээ тус төв Өмнөд рүү гарсан дээд тушаалын хүмүүсийн хэлснийг иш татжээ гэж телевизийн CNBC суваг мэдээлсэн байна.

Элит бүлгийнхэн Ким Чен Уныгсайн удирдагч хэмээн үзэхгүй байгаа бөгөөд чухамхүү одоо түүний тухай ингэж бодож байгаа нь лавтай гэж судалгааны “Rand” байгууллагын ахлах тоймч Брюс Беннетт тэмдэглэжээ.

Зэр зэвсэг, баллистик пуужингаас өөрУмард Солонгосын дэглэмийн удирдагчид эрх мэдэлдээ итгэлтэй байх боломж өгөх зүйл огт байхгүй гэж Беннетт хэлээд, Ким Чен Уны ахын амь насыг бүрэлгэснийг сануулж, энэ ньБНАСАУ-ын удирдагч эрүүл бус сэтгэлгээтэйг харуулж байж болох юм гэжээ.

БеннеттӨмнөд рүү оргон гарсан хүмүүстэй хийсэн ярилцлагыг үндэслэхдээ, түүгээр ч барахгүй, хэрвээ Ким Чен Ун гэнэт нас барж гэмээ нь, хагас зуун гаруй жилийн ноёрхолоо дуусгавар болгочих залгамжлагчийг Умард Солонгосын элит Кимийнхний гэр бүлээс сонгохгүй нь лавтай гэж тэмдэглэсэн байна.

“Умард Солонгосын элит бүлгийнхэн чамгүй үйлдвэрлэгчийн сэтгэлгээтэй болсон бөгөөдхятадуудын адил тийм эдийн засаг бий болгохыг хүсч, ингэхэд туслахыг тэд нараас хүснэ” гэж Беннетт хэлжээ.

Умард Солонгосын худалдааны гуравны хоёроос илүү нь Хятадад ногддог ньэнэ оронд нөлөөлөх эдийн засгийн чухал хөшүүргийг Бээжингийн эрх баригчдад өгч байгаа юм.Гэхдээ тэд Умард Солонгосыг бутаргахыг хүсэхгүй, учир нь ингэвэл Хятадын эдийн засгийн хувьд сул хөгжилтэй зүүн хойд бүс нутагт дүрвэгсдийн хямрал бий болгох талтай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ