2017 оны тавдугаар сард болох соронзон шуурга

Соронзон шуурга хэзээ болох, ямар нөлөөтэйг мэдэж аваарай

Тавдугаар сард болох соронзон шуурганы тухай урьдчилсан мэдээ цаг агаарын байдлаас болж бие нь тавгүйрхдэг бүх хүнд хэрэг болно. Аргын тооллын хаврын сүүл сард нарны сүрхий идэвхижил, цөөнгүй соронзон шуурга болох төлөвтэй байна. Энэ нь хүний биеийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ.

Тавдугаар сарын туршид нарны идэвхижил сүрхий илрэх төлөвтэй байгаа бөгөөд түүний дотор сарын сүүлийн хагаст соронзон шуурга онцгой мэдрэгдэж магадгүй юм.

5, 6, 16, 25-нд соронзон хэлбэлзэл болж магадгүй.

1, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 28-нд сүрхий соронзон шуурга болох төлөвтэй байна.

Үүсэх шалтгаан нь

Наран дээр, ялангуяа хар толбонуудын мужидболдог үйл явцаас болоод Дэлхийд соронзон шуурга үе үе болдог юм. Наран дээр энерги ялгарах тэсрэлтийн үйл явцын үед плазмын эгэл бөөмсүүд сансарт асар хурдтайгаар цацагдаж, дэлхийн агаар мандлын доод давхаргад хүрэн, манай гарагт соронзон шуурга үүсгэдэг.

Бие тавгүйрхэнэ

Соронзон шуурга болон ноцтой соронзон хэлбэзлийн үед үүнд мэдрэмтгий хүмүүсийн толгой өвдөж,нойргүйдэж, зүрх-судасны системийн үйл ажиллагаа алдагдаж, архаг өвчнүүд сэдэрч, ажиллах чадвар буурч, хүч тамир муудаж, цусан дахь адреналин ихсэж, стресс, сэтгэл санааны гутралд байнга ордог.

Соронзон шуурганд бие махбодийн үзүүлдэг хариу үйлдэл нь хүн бүрт өөр өөр байдаг. Нарны идэвхижил бидний бие махбодид яагаад хүчтэй нөлөөлж болдог тухай асуултад өгөх яг оносон хариултыг эрдэмтэд одоо болтол олоогүй юм.Тухайн үе дэх хүний биеийн байдал нь түүний бие тавгүйрхэх шалтгаан болж байж болох юм гэж үздэг. Бидний бие зүгээр үү, эсвэл өвчин туссан уу, бидний дархлаа ямар байгаа,бид сэтгэл санааны гутрал юмуу сэтгэхүйн өөр хямралд орсон уу зэрэг энэ бүх хүчин зүйл нь бид ээлжит соронзон шуургыг хэрхэн давж гарахад нөлөөлдөг байна.

Үүнээс гадна,биеэ чагнах нь багагүй чухал хүчин зүйл юм. Хүн төрөлхтөний 10% нь л нарны хэт идэвхижилд үнэхээр шаналж, харин үлдсэн 90% нь өөрөөсөө элдэв шинж тэмдгийг эрж, үүндээ итгэдэг гэж үздэг байна.

Энэ нь үнэхээр тийм эсэхийг та л шийднэ.Харин тавдугаар сарын соронзон шуурганы үед хэрхэхийг бид зөвлөж байна.

Соронзон шуургыг хэрхэн хялбархан давж гарахын тулд яавал зохилтой вэ?:

  • Их анхаарал төвлөрүүлэх шаардлагатай ажлаа хязгаарлах юмуу түүнийг хойшлуул;
  • Стрессийн байдалд орохоос зайлсхий;
  • Ахиухан амарч, цэвэр агаарт яв;
  • Артерийн даралтаа ажигла;
  • Бамбай, хотой, долоогоно, мугвааны ханд хэрэглэж, тайвшруулах цай уу;
  • Эмчийнхөө зөвлөмжийг дагаж, шаардлагатай эмийгбиедээ байнга авч яв;
  • Цусан дахь холестерины хэмжээг бууруулахын тулд зөв хоолло. Ногоо орсон хоолны дэг барьж, цэвэр шүүс, ханд, идрээ хэрэглэж, сүү ууж, өөхгүй мах идэхийг зөвлөж байна. Энэ үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ