Энэ сард 5, 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа төлнө.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 5, 0 тоогоор төгссөн бол албан татвар, төлбөрийг тавдугаар сард төлнө.Албан татвара, төлбөр төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Иймд татвар төлөгч Та тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ