Концессын талаар хуралдсан МАН-ын бүлэг түр завсарлав

УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдаад түр завсарлалаа. Уг хуралдаанд Сангийн яамныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, концесстой холбоотой мэдээлэл өгсөн байна. Засгийн газар долоон концессыг нууцаар байгуулж, сайд нарынхаа компанид өгсөн гэх мэдээлэл шүүмжлэл дагуулж байгаа билээ. Энэ талаар бүлгийн хурал дээр ярилцаж, маргаан үүссэн байна.

Мөн Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албанаас энэ онд концессын жагсаалтаар хийх ажлууд нь өмнөх Засгийн газрын үед хийхээр шийдвэр нь гарсан байсан гэсэн тайлбар хийгээд байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ