Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн их наадам болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Хамтдаа Инээмсэглэе 2017" урлагийн их наадам тавдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдах гэж байна. Урлагийн наадамд маань нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 тусгай сургуулийн хүүхдүүд авъяас, чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг ба тэдний болон багш ажилчид, эцэг эхчүүдийн жил бүр хүлээдэг арга хэмжээ болдог юм байна. Шүүгчээр жүжигчин Г.Ундармаа, хийлч Дээгий нар ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ