БНХАУ, Монгол улсын ШУА-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна


Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тус айлчлалын хүрээнд БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли “Хятадын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд 15.00 цагт лекц уншина. Үүний дараа БНХАУ-ын ШУА, Монгол улсын ШУА хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа болох юм.
Санамж бичигт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли нар гарын үсэг зурах бөгөөд тус санамж бичгийн хүрээнд хоёр тал биотехнологи, нүүрсний хими ба технологи, байгаль орчин ба цөлжилтийн судалгаа, материал судлал, цөмийн физик, палеобиологийн судалгаа, суурин газрын бохирдлын судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ