Трамп Ким Чен Унтай уулзахад бэлэн байна

АНУ-ынерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай биечилэн уулзахад бэлэн байна. Тэр ”Bloomberg” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ. “Хэрвээ би түүнтэй уулзахбол, миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж америкийн ерөнхийлөгч хэлсэн байна.

Олонхи улс төрч хэзээ ч ингэж хэлж байгаагүй гэж тэр тэмдэглэжээ. “Харин миний бие зохих нөхцөл бүрдвэл,түүнтэй уулзах болно гэдгийг би танд хэлэх байна” гэж Трамп мэдэгджээ.

Интерфакс агентлагийн уламжилснаар, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер ингэж уулзах болзлыг тайлбарлаад, юуны өмнө Умард Солонгосын удирдагч“өдөөн хатгасан явдлаа” зогсоох ёстой гэжээ.Гэвч одоогоор “ийм байдал огт ажиглагдахгүй байна” гэж Спайсер дурджээ.

“Ойрын үед ингэнэ хэмээн би бодохгүй байна”гэж хаэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Түрүүнд нь Трамп БНАСАУ-ын удирдагчийг “овсгоотой залуу” гэж хэлээд,учир нь тэр маш залуу атлаа улс орны засгийн эрхийг барьж чадаж байгаа юм гэжээ.Ким Чен Ун гадаадын удирдагчдаас хэнтэй чуулзаж байгаагүй юм. Түүгээр ч барахгүй, тэр өөрийн эцэг Ким Чен Ирийг нас барьснаас хойш өөрийн орноос гадагш гараагүйг хэвлэлд дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ