Өнөөдөр болох үйл явдлын тойм


09.00 цагт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар "Хотын хөгжил-Хамтын хүч" хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.
10.30 цагт "ГАЗАР ТАРИАЛАН-2017" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2017 оны тайланг танилцуулж, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль" энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд энэ талын эрх зүйн тухай хууль гол түлхэц өгдөг. Тиймээс энэхүү хуулийн талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно.
12.30 цагт Хотын дарга Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ