Биен дээрээ хувцас зуруулсан бүсгүй гудамжаар нүцгэн явжээ

Хар дарсан зүүдний сэдэв мэт сонсогдох. Тодруулвал, та ажилдаа ирж, тэгээд өөрийгөө шав шалдан байгаа гэдгийг гэнэт мэднэ. Хэн ч үүнийг анзаарахгүй байгаа мэт санагдах ч,та нүцгэн байгаагаа ойлгож, хүйтэн хөлс чийхэрнэ.

Нэг залуу бүсгүйд чухамхүү ийм явдал тохиолдож.Энэ нь зүүд биш байсан гэдгээрээ л ялгаатай. Түүгээр ч барахгүй, тэр зориудаар ингэжээ.Тэр нүцгэн өгзөгөө гялалзуулан гадаа гараагүй нь мэдээж,түүний хувцас нь зураг юм.Энэ нь зөвхөн түрсийк өмсөж, бусад хэсгээ будгаар будуулан олон нийтийн газраар явах нь зориг шаардана.

Энэ бол Жули гэдэг бүсгүй. Биен дээрээ хувцас зуруулан гадаа гарвал, хэн нэгэн хүн үүнийг анзаарах уу, үгүй юу гэдгийг харах энэ солиотой гэмээр туршилтад оролцохоор тэр шийджээ.

Өөрийгөө голдогявдал, насан туршид нь өөрийг нь дагасан гэж болох өөртөө үл итгэх явдал нь ийм туршилтад оролцохыг зөвшөөрөх нэг шалтгаан болсныг Жули хүлээн зөвшөөрсөн байна. Сургуулийн мюзиклд оролцохоор гимнастикийн хувцас өмсөхөд түүний өгзөг ямар харагддаг талаар нэг ангийн сурагчийн хэлсэн ёжтой үгнээс бүх зүйл эхлэжээ.

Боди-артын мэргэжилтэн Пашур Хаус Жулигийн биен дээр футболка цамц, жинсэн өмд зуржээ. Бүсгүйд зурсан хувцас өмсөхөд нэлээд хэдэн цаг, чамагүй хэмжээний будаг, мэдээжээр нэг түрсийк шаардагдсан хэрэг.

Жули мэдээж түрсий өмсөхөөс аргагүй байсан бөгөөд тэр бүр зүйлийг будгаар халхлах аргагүй юм.

Гэвч бүр нарийн ширийн зүйлсийн зургийг гаргасан нь гайхалтай. Зураач жинсэн өмдөнд цоорхой гарган зуржээ.

Харин өмдний эргүүлсэн шуумаг яг гурван хэмжээс шиг харагдаж байж.Гэхдээ зураачийн бүтээл тун сайн болсон хэдий ч, Жули яалт ч үгүй маш сэтгэл догдлож байсан гэнэ.

“Өөрийгөө нүцгэн гэдгийг мэдрэх нь чамаас өөр хэний ч хардаггүй дутагдалтай талын тухай сөрөг санаа бодол яалт ч үгүй төрнө л гэсэн үг”гэж бүсгүй хэлсэн байна.

Зураг зурах явц Жулийг цухалдахад хүргэж байжээ. Гэвч хамгийн гол сорилт өмнө нь хүлээж байсан хэрэг. Зурагчныг ажлаа дуусгахад, бүсгүй хүмүүсийн дунд орох хэрэгтэй болно.

Түүнийг олон дахин будсан хэдий ч, тэр өөрийгөө бусдад үзүүлэхээр тавьсан нүцгэн хүн гэдгээ яалт ч үгүй мэдэрч байжээ.

Зураач сүүлчийн үйлдлээ хийж, будгийг24 цагийн турш арчихдахгүйн тулд бүсгүйн арьсанднэг ёсны бүрхүүл тавьсан байна.

Жули гадагш гарахын өмнөх тэр агшинд. Харин танд ингэх зориг зүрх хүрэх бол уу?

Жули гадаа гарлаа. Түүний “гоёл” хэрхэн бодитой харагдаж, жинхэнэ хувцаснаас ялгагдахгүй байгааг хар даа!

Түүний уулзаж, яриа хөөрөө өрнүүлсэн хүмүүс юу ч анзаараагүй байна. Нэг л биш байна даа хэмээн сэжиг авахын тулд маш ойрхон дөхөж очих хэрэгтэй.

Жулигийн адал явдал дуусч байна. Тэр будуулсан биетэйгээр хотоор зугаалж,түүнд чухам юу “өмсгөснийг” хэн ч гадарлахгүй байж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ