12 айлын хашааны газар, хоёр байшин галд өртлөө


Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна.
Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсаны улмаас ийнхүү 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатсан аж.
Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалж чадсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ