Л.Болд, Р.Амаржаргал нар нэр дэвшихээр бүртгүүллээ

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэж байна. Бүртгэл өнөөдөр /2017.05.02/ 09.00 цагт эхэлсэн бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжлэх аж. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүллээ. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдсэн Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын хүмүүс бий. Тэд морин цагийг хүлээж байгаа бололтой. Бүртгүүлэгчид яг хэдэн төгрөгийн дэнчин төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь 1,6 тэрбумыг нийт бүртгүүлсэн гишүүд нь хувааж төлөх юм байна. Тиймээс хэдэн хүн бүртгүүлэхээс хамаарч нэг нэр дэвшигчээс хэдэн төгрөгийн дэнчин авах вэ гэдэг нь тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ