МАН-ын бүлэг ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон асуудлыг ярилцаж байна

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хурлаар Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр хойшилсон асуудлыг ярилцаж байгаа аж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүдийн оруулсан Тогтоолын төслийн заалтад манай улсын томоохон хөрөнгө оруулагчид дотоодын банкуудаар мөнгөн гүйлгээгээ хийх ёстойг тусгасан юм.

Үүнээс үүдэн "Рио Тинто" компани Олон Улсын Валютын санд шахалт үзүүлж, манай улсад хэрэгжих өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Тиймээс МАН-ын бүлгийн хурлаар дээрх тогтоолыг өөрчлөх эсэхийг ярьж буй бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ