Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлажээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгосон байдаг. Гэтэл өчигдөр цагдаагийн ажилтнуудын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаарсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээсурьдчилан сэргийлж ажилласан байна.
Замын цагдаагийн албанд өчигдөр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгджээ.
Тухайлбал, СХД-ийн нутаг Дунд нарангийн 13-р гудамжинд амины “Strada” маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ