Р.Амаржаргал, Х.Баттулга нарын таван хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байна

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ нийт гишүүдээсээ асууж тодруулах юм. Үүнтэй холбогдуулан намын дотоод санал асуулгад оролцох нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж байна. Бүртгэл өглөөний 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 13.40 цаг хүртэл үргэлжлэх юм.Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар бүртгүүлээд байгаа юм. Үүнээс гадна “Буян” Жаргалсайхан, Э.Бат-Үүл нао нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч одоогоор бүртгүүлээгүй байна. Нэр дэвших сонирхолтой хүмүүсийг өнөөдөр бүртгээд маргааш нийт гишүүдээсээ санал авч, тодруулна. Ингэснээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон эрхмийг энэ сарын 6-нд болох Ардчилсан намын наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ