BBC сувгаар аавыгаа од болгосон хүүхдүүдээс санаа аван хүүхэлдэйн кино бүтээжээ

BBC сувагт гэрийнхээ ажлын өрөөнөөс ярилцлага өгч байсан профессорКелли сахилгагүй хүүхдүүдийнхээ ачаар од болсон билээ. Роберт Келли өрөөгөө түгжихээ мартаад Хойд Солонгосын тухай яриа өрнүүлж байсан юм...
Харин хүүхдүүд нь ээлж дараагаар өрөөнд нь орж ирж араас нь сандарсан ээж нь хүүхдүүдээ “шүүрэн” гарсныг дэлхий даяар харсан билээ. Келлигийн гэр бүлийн эл хөгжилтэй явдал шууд нэвтрүүлгээр цацагдсаны дараа тэд олны танил болсон.
Гэр бүлээ од болгосон хүүхдүүдээс санаа авч 'The Adventures of Mina & Jack' нэртэй адал явдалт хүүхэлдэйн кино бүтээсэн байна. Хүүхэлдэйн гол дүр болох Марион охины нэрийг Мина, дүү Жеймсын нэрийг Жек болгон өөрчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ