МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ маргааш тодруулна

МАН маргааш Бага хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Бага хурал нь 300 гаруй гишүүнтэй.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг судалгаанд үндэслэн Бага хурал руу оруулж ирж, санал хураалгана гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ