Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын сан-д "Монголын Мэдээллийн технологи-2017" эрдэм шинжилгээний хурал болно.

Мэдээллийн технологийн чиг хандлагыг тодорхойлдог энэ хурал нь 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд их дээд сургуулиуд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд оролцоно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.

11:30 цагт МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагтХэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрт зориулсан “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх” аяны хүрээнд УНТЭ–ээс “Гарын эрүүл ахуй , нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.

11.30 цагт “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.

12.30 цагтЭко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ