Бие биедээ ямар ч зааж сургамжилсан үг хэлсэнгүй

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нарын яриа үр бүтээлтэй болсон гэж оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Тэр телевизийн “Россия 1” сувгаар ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мягмар гарагт уламжилжээ.
“Санал бодлоо маш оновчтой, маш илэн далангүй солилцож,олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудал хэлэлцсэн. Ингэхдээ бие биедээ ямар ч зааж сургамжилсан үг хэлээгүй”гэж Песков дурдсан байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээгүйг Кремлийн албан ёсны төлөөлөгч бас тэмдэглэжээ. “Путин хориг арга хэмжээний тухай асуудал тавиагүй, тавих ч үгүй, энэ нь түүний хувьд хэлэлцээд байхасуудал биш хэмээн нэг бус хэлж байсан юм” гэж Песков онцлон дурдсан байна.
“Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхээрөөр чухал гарц байхгүй гэдгийг нотлосон” нь хэлэлцээний маргаангүй гол үр дүн мөн гэж Холбооны зөвлөлийн олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин Косачёв хэлснийгтүрүүнд нь мэдээлжээ.
Путин, Меркель нар өнгөрсөн оны аравдугаар сард Берлинд “Нормандын дөрвийн” дээд хэмжээний уузалтын үеэр сүүлчийн удаа уулзсан билээ.Канцлер 2015 оны тавдугаар сарын 10-нд Орост сүүлчийн удаа айлчилсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ