Эрдэмтэд: хүмүүсийн гуравны нэг нь харвалт авснаа мэддэггүй байна

Насанд хүрсэн хүмүүсийн олонхи нь “бичил” харвалттай нэгудаа ч боловтулгарсан байдагбайна. Судалгаа хийсэн америкийн эрдэмтэд ингэж мэдэгджээ.
Судалгааг АНУ-ын нутагт хийсэн байна.“ToDay News Ufa” сайтад нийтлэгдсэн тайланд бичсэнээр, америкчуудын 35 орчим % ньхарвалт авсан байдаг байна.
Гэвч ердөө 3% нь л тэр даруй эмчид ханджээ.Эрдэмтдийн хэлснээр, олон хүн харвалтыншинжтэмдгийг тоохгүй байхыг боддог аж.Гэвч энэ нь маш аюултай байж болох юм.
Харвалт авснаар хүнд хэл яриа, ойлгох мэдрэмжийн асуудал үүсч,нүүр, гар юмуу хөлмэдээгүй болж, хараа муудаж, толгой эргэн,хөдөлгөөний баримжаа алдагдаж, толгой хүчтэй өвддөг байна.Сүүлчийн шинж тэмдэг нь илүүтэй илэрдэг аж.Толгой гэнэт өвдөх нь цус харавсныг гэрчилнэ.
Олон хүн цус харавснаа мэддэггүй, тиймээс эмчид ханддаггүй байна. Гэтэл хэрвээ эмнэлгийн тусламж авахгүйбол, байдал дахин давтагдаж мэднэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ