Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж байгаад амиа алджээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хороо буюу Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж,нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Золжаргал “Эдгээр хүүхдүүд хүнсний дэлгүүрүүдэд 1200-1500 төгрөгөөр худалдаалдаг ахуйн газ үнэрлэсэн болохыг шалгалтаар тогтоосон. Хүүхдүүд сонирхолдоо хөтлөгдөн бусдад уруу татагдаж газ үнэрлэдэг. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамж бага байгаа тул хүүхдүүд ийм үйлдэл хийх нь бий. Иймд, эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг анхаарч, ажиглах хэрэгтэй” гэв.

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэсэн 30 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ он гарсаан хоёр тохиолдол бүртгэгдсэн нь энэ аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ