МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнөөдөр тодруулна


МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. МАН-ын Бага хурал 310 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.
Түүнчлэн Бага хурлын үеэр иргэд сонгогчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн тэрхүү санаа бодлыг сонссон судалгааг танилцуулна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд орон нутагт ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнийг таван бүсээр хуваан зохион байгуулжээ. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ