Э.Бат-Үүл: АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болохгүй

Яг одоо Хотын дарга асан Э.Бат-Үүл "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал хийж байна. Тэрээр энэ үеэр “Сүүлийн үеийн судалгаагаар орлого багатай иргэд мөнгөөр санал өгнө гэдгээ илэрхийлсэн. МАН Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авч байна.

Ардчилсан нам, хууль бусаар Засгийн эрх авахыг мэдсээр байж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа нь энэ гэмт хэргийн хамтран оролцогч болно гэсэн үг. Энэ бүгдийг ард түмэнд сануулах цаг болсон. Энэ асуудлыг намын даргадаа хэлсэн. “Луйвар болохыг мэдсээр байж сонгуульд оролцож болохгүй гэж хэлсэн” гэсэн юм.

Мөн тэрээр одоо явж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шууд босоо удирдлагатай /Ерөнхий сайд бүх асуудлаа мэддэг/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж байна. Ингэснээр төрийн авлигын машин нэг эрх мэдэлтний машин болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал худалдан авалт бол урьд болоогүй өргөн цар хүрээтэй мөнгө тараалт болно” гэсэн юм. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ