М.Энхболд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Харин манай улсын хэвлэл мэдээллийн салбар тус өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын ИхХурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чинсэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг таньшандастай байхын ерөөл өргөе.
Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар ньтөлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох,иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруубусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөхсэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатайхэрнээ бахархалтай.
Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн тэвчээрхатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан, үл шантрахтууштай чанарыг шаарддаг. Тэр хэрээрсэтгүүлчийн хөдөлмөрийг даяар олноор дээдлэнхүндэлдэг билээ.
Хэдийгээр чөлөөт сэтгүүлч, төр засаг хоёрнайзлан нөхөрлөх учиргүй гэсэн нийтлэг зарчимбайдаг ч засаглалын байгууллагуудын бодлого, шийдвэрийг түмэн олонд хүргэх зууч нь, төрийн хоймор, гал голомт цэвэр тунгалаг байхын нэгэн дархлаа нь чөлөөт сэтгүүл зүй, хараат бус сэтгүүлч гарцаагүй мөн.
Энэ утгаараа Та бүхэн төр, засгийн дотнын нөхөр нь, гашуун боловч үнэнийг ил хэлдэг үнэнч туслагч нь билээ.
ЮНЕСКО-гоос 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй бэрхшээлтэй байна. Уналтыг зогсоох, улмаар тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааг өөд татахын төлөө бид хичээн чармайж байна.
Чухамхүү “эгзэгтэй энэ цаг мөчид” монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар хүлээц тэвчээртэй байж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.
Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, нөлөө онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмууд жинхэнэ утгаараа төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Энэ чиглэлээр цаашид хийх зүйл бидэнд их бий.
Тиймээс эдгээр болон бусад асуудлаар сэтгүүлчдийнхээ санаа бодлыг сонсох, хэлэлцэн зөвшилцөх, хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.
“Эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар нь иргэний зориг, үнэн шударга үг мөн” гэдэг билээ. Энэ үг сэтгүүлч та бүхэнд илүү хамаатай гэж би боддог.
Тиймээс эрх чөлөөт сэтгэлийн гүнд урган соёолсон иргэний, хариуцлагатай сэтгүүл зүйн үр жимс улам улмаар дэлгэрэх болтугай гэж ерөөе.
Монголынхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн үнэн түүхийг үгээр, үзгээр туурвин бичих, эрүүл нийгмийг бүтээн цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгс байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ