Шинэ нисэх буудлын орчимд их цэвэрлэгээ хийв
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албанаас шинэ нисэх буудлын талбайн ойр орчимд их цэвэрлэгээ хийлээ.
Тус албанаас Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон туслан гүйцэтгэгч байгууллагуудыг хамруулан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын орчмынталбайг12 хэсэгт хуваан, нийт 186 хүнийг хамруулан их цэвэрлэгээ хийсэн байна. Уг цэвэрлэгээгээр нийт86 шуудай хогцэвэрлэж, 11 машин хог ачуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ