М.Энхболд Ерөнхийлөгчид дэвшихээр боллоо

Бага хурлын гишүүдээс авсан саналыг дөнгөж сая тоолж дууслаа. УИХ-ын дарга М.Энхболд нийт гишүүдийн 80 хувийн санал авч намаасаа нэр дэвших эрхтэй болжээ.
Өөрөөр хэлбэл Бага хурлын гишүүдийн дийлэнх нь М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн байна. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 237, Ц.Нямдорж 27 хүний санал авсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлөөс тун удахгүй мэдээлэл хийх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ