Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаад байна
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллийг сонслоо.
Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.
Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ